Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Санаа, сэтгэл, зохиол

Санаа, сэтгэл, зохиол

Зохиогч:
Шэйрлэх:

Санаа, сэтгэл, зохиол номын тухай

Орчин үед хүн санаага хэлэх гэдэг тийм ч амар биш болжээ. Яагаад гэвэл хүний тархинд ирэх мэдээлэл хэтэрхий замбараагүй болсоноор юуг юунаас ялгах вэ ? гэсэн бэрхшээлтэй асуулттай тулгардаг. Хүний хэлсэнд үнэмших үү, харсан үзсэнээ мэдчихлээ гэх үү ? Бишрэл шүтлэгийн ялгааг хэрхэн олох вэ ?

Сэтгэл худал биш гэсэн үг бий. Тэгвэл сэтгэлээ нууж, дарж үнэн сэтгэлээ үзүүлэхээс хэрхэн татгалзана вэ ? Яагаад сэтгэлийг санаатай эсвэл бодолтой холиж хутгана вэ ? Хэл зүйн болон толи бичигийн алдааг хэзээ засаж залруулах вэ ? Сайны сэтгэл эсвэл сайхны сэтгэлийг хэнээс, хаанаас суралцах вэ ? Их дээд сургуулиуд яагаад сайныг сургахгүй бүгдийг харицангуй гэж туйлширч алдаагаа давтана вэ?

Шинийг зохиохгүй, хуулах түвэгтэйг суралцаж туршлагажихын оронд дуурайх явдал нийтлэг болжээ. Зохиох гэж эцэж цуцахаас халширч, бэлэнчлэх явдал хүнийг хөгжүүлэхгүй харин хуулбарладаг, дуурайдаг дуураймлууд болгон хувиргана. Тиймээс жинхэнэ гэж үгүй болно.

Насанд хүрсэн хүн өөртөө итгэлтэй тил хэнийг ч залилж, хэнийг ч хуурахгүй. Өөртөө итгэлгүй  насанд хүрээгүй хүмүүс харин залидана, мэхлэнэ, худлаа ярина, хуурамч зан гаргана. Санаагаа хэлж сэтгэлээ ялгаж, илэрхийлж сурахад тус дөхөм болгох зорилготой энэ номыг бичсэн. Бие хүн өөрөө өөрийнхөө эзэн болохгүй бол бусдын боол болж, хүний гарт л хуви заяагаа өгнө шүү дээ.