Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Ертөнц, бодол, мэдлэг

Ертөнц, бодол, мэдлэг

Зохиогч:
Шэйрлэх:

Ертөнц, бодол, мэдлэг номны тухай

Хүн яагаад бодох ёстой вэ ? гэхээр танин мэдэх гэж. Хүн мэдэж мэдлэгтэй болох гэж л бодож буй. Бодоогүй хүн мэдээгүйтэй адил. Шалгалтанд бэлдэж цээжлэх нь мэдлэг биш. Шашины маани мэгзэм уншихтай адил дуржигнатал уншиж, ягштал цээжлэх нь мэдлэгтэй болоход саадтай.

Математикт бодох бодлого байдагтай адил улс төрд ч бодох бодлого бий. Бодох гэдэг томъёонд оруулж, хариу гаргахыг хэлэхгүй. Бодно гэдэг ягштал зөрж, өөрийн санааг хэлэх биш. Бодол бол санаа биш. Бодоогүй бас мэдлэггүй хүмүүс хаа сайгүй зурагтаар ч сонин сэтгүүлд ч ярилцлага өгнө. Яагаад мэдлэг чухал вэ ? гэхээр соён гэгээрэлд тустай. Яагаад соён гэгээрэл хэрэгтэй вэ ? гэхээр улс орон хөгжих боломжтой болно.

Боддоггүй, мэдлэггүй хүмүүс хэрхэн улс төр хийж буйг бүгд л харцгаана. Тэд яаж төрийг авч явах вэ? Амидралдаа нэг ч удаа гэсэн бодож үзээч ! гэж уриалан энэ номыг бичсэн. Мэдэхгүй бол битгий санаагаа хэл гэж энэ номонд анхааруулсан. Хаа ч мэдлэг ярихаа болижээ.

Мэдлэг гэдэг суралцахад бэрх, маш их хичээл зүтгэл шаардана. Олон хүн түүнээс шантардаг. Мэдлэгтэй хүмүүс өөр. Мэдлэггүй хүн нэг л тавгүй. Мэдлэггүй хүн их ярина. Тэд өөрсдийгөө нуух гэж будилна. Мэдлэггүй хүн бол онолгүй хүн. Онолгүй хүн таамгаар, барагцаагаар, дуурайж, хуулж л амиа аргацаана. Эх орноо хөгжүүлэх гэвэл барагцаалаад, таамгаар зүтгээд амжилтанд хүрэхгүй. Мэдлэг шаардаж бас мэдлэгийг шалгах цаг иржээ.