Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Бий эсвэл байх

Бий эсвэл байх

Зохиогч: Хэвлэгдсэн он 1976 Орчуулсан он 2014
Шэйрлэх:
Хэвлэгдсэн он 1976
Орчуулсан он 2014

Бий эсвэл байх номын тухай

Эрих Фромм уг номоороо “эдийн засаг гэдэг хүмүүсийн хэрэгцээг хангах болохоос биш ашгийн төлөө бус, хүмүүс хоорондоо эв нэгдэлтэй байх чухал, аливаа нийгмийн зорилго бол хүмүүсийг гачигдуулах биш харин хангалуун байлгах, хэн ч нийгмийн амидралд идэвхитэй оролцох нөхцөл бүрдэх ёстой” гэх мэт хүн, нийгэм хоёрын бат бэх холбоог уриалж, шинэ нийгэм шинэ хүний тухай онол боловсруулжээ. Мөн онол амидралаас гаралтай болохоос онолгүй амидрал ямар ч утгагүй тухай өгүүлжээ.

Надад “бий” гэж хэлэх эсвэл би “байна” гэж хэлэх ямар их ялгаатайг Эрих Фромм философийн үүднээс тайлбарлаж, нийгмийн социал асуудалтай холбон харицуулж чадсанаар энэ ном өнөө үеийн дахин дахин шинээр уншигдах ёстой номуудын нэг болж чаджээ. Эрих Фромм зөвхөн хоёрхон ухагдахууныг хэрэглэн нийгмийн философи, социологийн, шашны болон психологийн талаас шинжилж, хэрхэн төөрөлдлөөс гарах гарцыг заажээ.

Эрих Фроммын хэрэглэсэн англи хэлний “То have“ гэсэнийг ”Байх” гэж орчуулан номыг бичсэн. Нэгэнт англи хэлний “is” мөн “are” гэсэн копулануудыг монгол хэлэнд орчуулах боломжгүй тул энэ номонд орчуулан орчуулсангүй. Тиймээс байх гэсэн ухагдахуун бичигдсэн байршил бүрт Английн “Being” Германы ”Sein” болон Францын “ Etrre “ гэдэгтэй дүйцүүлсэн.