Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Багц ном 1,2,3

Багц ном 1,2,3

Зохиогч:
Шэйрлэх:

Шинээр хэвлэгдэн гарсан 3 цуврал номын гол зорилго нэгд хүнийг бодуулж сургах хоёрт эрдэмтэй болгож сургах гуравт сэтгэлтэй болгож сургахад чиглэсэн.

"Ертөнц Бодол Мэдлэг" гэсэн эхний номонд хүний бодол гэж юуг хэлэх вэ гэсэн асуултанд хариулсан. Хүмүүс миний бодолоор би ингэж бодсон гэдэг боловч үнэндээ бодол биш төсөөлөл эсвэл хандлага яваад байдаг. Ингээд хэзээ ч бодож яваагүй ойлгомжтой болдог. Гэтэл бодох гэдэг суралцах ёстой чадвар. Үүнийг залуу наснаас сургах хэрэгтэй боловч нэгэнт боловсролын номуудад байхгүй тул цаашид бодолгүй хүн үргэлжилдэг.

"Ухаан Ухамсар Эрдэм" номонд ухааныг ухамсараас ялгаж сурч эрдэмүүдийг хэрхэн суралцах талаар тайлбарласан. Хүмүүс ухаан гэж юу вэ гэхээр мэдэхгүй мөртлөө ухаантай хүн гээд яриад эхэлдэг. Хэн ч хажуугийн хүмүүсээ ухамсартай байгаа ч гэж шаардахгүй эвлэрч буйг харахад харамсалтай. Үүний шалтгаан бол их дээд сургуулиудад эрдэм заахгүйтэй холбоотой. Үнэндээ сургуулийн сурагчид эрдэмүүдэд суралцсан байх ёстой.

"Санаа Сэтгэл Зохиол" номонд сэтгэл гэж юу вэ гэдгийг тайлбарласан. Олон хүмүүс сэтгэл байхад болно гэдэг. Гэтэл сэтгэл зөвхөн л нэг л чадвар. Сэтгэлд суралцах хэрэгтэй. Яагаад гэвэл сайхан сэтгэлийн хажуугаар муухай сэтгэл гэж бий. Хэрвээ сэтгэл хангалттай гэвэл муухай сэтгэлийг тэгээд яах вэ?

Энэ мэт сэдэвүүдээр туршлагжиж чадвал хүн болж насанд хүрэхэд тустай. Монголчууд хурдан л насанд хүрээсэй гэж хүсэж энэ номуудыг дахин шинэчилж сайжруулсан. Ядаж мэдлэг болон эрдэм хоёрын ялгааг мэдэж чадвал анхны том алхам.