Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Философийн сурах бичиг №2

Философийн сурах бичиг №2

Зохиогч:
Шэйрлэх:
Философийн сурах бичиг №2
 
“Байх ба биш” номын тухай
 
“Философийн сурах бичиг” нэртэй цуврал номууд философийн салбар ямар сэдэвүүдээр ажиллажцаашид ямар сэдэв чухал болж буй тухай танилцуулах зорилготой. Философийн түүх, философийнонол, философийн ухагдахуунууд болон философийн урсгалуудыг цуврал ном болгон гаргаж байна.
 
Энэ номоор философийн хамгийн том сэдэв “Байх” гэсэн ойлголтыг Сартрын номноос орчуулж сурах бичиг хэлбэрт оруулсан. Номын төгсгөлд ярилцах зорилготой асуултууд оруулсан. Сартр“Байх” ухагдахууныг гаргаж ирэхийн тулд “Биш” гэсэн ухагдахууныг хэрэглэсэн. Энэ ном түүндүнэхээр их алдар авчирчээ.
 
Энэ номноос түүний олон бүтээлүүд үүсэлтэй. Сартр энэ номынхоо тайлбар болгож олон уранзохиолын номууд болон драмын жүжиг гэх мэт олон бүтээлүүд бүтээсэн. Яагаад бүтээл гэж буй вэ гэхээр олон нийтэд түгсэн. Гэтэл олон хүмүүс юм зохиосон ч түүнийг хүмүүс хүлээж авахгүй гэвэлтүүнийг бүтээл гэж нэрлэхгүй. Сартр яах ч аргагүй олон бүтээлтэй.
 
Сартр хэлсэнээр эксистэнциализмаас давж өөрийгөө бүтээх тэр бүтээл түүний хэлдэгээр хэн чбайсан өөрийнхөө “проект” болох чухал гэсэн. Зөвхөн хүний байх тэр эксистэнц хангалттай биш.Харин түүний дараа эссэнц болох ёстой. Үүнийг эхлээд “байх” чухал түүний дараа хэн “болох” чухал гэж ойлгох боломжтой. Гэтэл Монгол хэл дээр оршихуй мөн чанарын өмнө гэж даан ч худалорчуулж дасжээ.
 
Эксистэнциализм тухайн үедээ шинээр ухаарах цаашлаад ертөнцийг хэрхэн харах тэр харцадөөрчлөлт оруулж амидралын нэг шинэ хэлбэр маяг болж нэг үгээр хэлэхэд моод болсон. Үүнийгэксистэнциализмын моодны хөдөлгөөн гэж бас нэрлэдэг.
 
Энэ ном сурах бичиг тул зарим ойлголтуудыг хэрхэн ойлгох талаар богино хэмжээний тайлбарууд хийсэн. Түүнийхээ дараа Сартрын номноос орчуулсан хэсэгийг буулгасан. “Философийн сурах бичиг” нэртэй цуврал номуудыг цаашид хийх лекц семинаруудад хэрэглэх зорилготойгоор хэвлүүлсэн.