Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Байх ба Биш

Байх ба Биш

Зохиогч: С.Молор-эрдэнэ /сартрын номын тухай/
Шэйрлэх:

Хэвлэгдсэн он 2017

Байх ба Биш номын танилцуулга

Сартрын бичсэн Байх ба Биш ном философийн мэргэжлийн номуудын тоонд ордог бөгөөд тухайн үедээ газар хөдөлгөх мэт шинэ үеийг хөдөлгөж чадсан гэдэг.

Сартын Байх ба Биш гэсэн ном нийгэмд гудамжинд гарч эрх чөлөөий хөдөлгөөн үүсгэж чадсан ном.  Зохиолч уг номоор дамжуулан "Би ерөөсөө л ийм, би угаасаа цаанаасаа л ийм, би төрөлхийн л ийм" гэсэн хувийн заяагаа эсэргүүцэж өөрийгөө бүтээж бусад хүний бүтээл болохгүй байхыг анхааруулсан.

Грекээр “Онтологи”  Латиний  “эксистенц”  xоёрыг нэгэнт мэргжлийн ухагдахуунууд тул орчуулахгүйгээр бичсэн.  Xарин  Английн  “Being”       Германы   “Sein”  Францын  “Etre”  гуравыг Монголоор “Байх”  гэж орчуулсан. Түүнээс биш ахуй эсвэл оршихуй тэр ч бүү хэл оршин байх гэвэл энэ номын утга алдагдана.

Энэ ном орчуулга гэхээсээ илүү Сартр номоороо юу хэлэх гэсэн бэ гэдгийг болон Монголоор юу гэж ойлгох вэ эсвэл ойлгох боломжгүй юу гэсэн асуултанд хариулсан.

Хүн Байх-ын тухай асуудал олом мянган жил яригдсаар л ирсэн цаашид яригдах сэдэв. Сартрын уг ном зөвхөн Франц оронд эксистенциализмын маш том хөдөлгөөн үүсгээд зогсоогүй бусад олон оронд нөлөөлж чадсан. Сартр зөвхөн европын философич биш харин тив алгасаж чадсан олон улсын философич.

“Хэрвээ хүн өөрөө өөрийгөө бүтээх гэвэл Байхыгаа эхэлж мөн чанарынхаа өмнүүр тавих хэрэгтэй.”