Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Эрх чөлөө эрхэм үг

Эрх чөлөө эрхэм үг

Зохиогч: С.Молор-эрдэнэ
Шэйрлэх:

Эрх чөлөө гэсэн нэртэй энэ ном хүний оюуны эрх чөлөөнд илүү чиглэж бичсэн бөгөөд хэрхэн нийгэм дотор хамтдаа эрч чөлөөтэй ажиллаж амидрах тухай өгүүлсэн.

Эрх чөлөө гэсэн нэртэй энэ ном хүний оюуны эрх чөлөөнд илүү чиглэж бичсэн бөгөөд хэрхэн нийгэм дотор хамтдаа эрч чөлөөтэй ажиллаж амидрах тухай өгүүлсэн.

Эрх чөлөө гэдэг заавал олон сонголт шаардаж түүн дотроос би өөрөө сонгоно гэсэн ойлголт гэвэл бас дутмаг. Яагаад гэвэл сонголтыг олон болгоход өөрөө нөлөөлж чадах чадвар чухал бөгөөд тиймээс өөрийн чадвар өгөгдөлөөс хамаарч сонголт бас ихсэнэ.

Эрх чөлөө үгүй газар хариуцлага гэж байхгүй. Харин эрх чөлөө байгаа газар хэн хэнийгээ хүндэтгэж бас эрхэмлэнэ.

Ард түмэн хөгжиж улмаар улс орон хөгжих гол зорилго хүн бүр сайн сайхан сэтгэл ханамжтай амидарцгаах. Хүн хөгжихгүй гэвэл юу ч урагшилж дэвшиж амжилтанд хүрэхгүй. Харин хөгжихийн тулд хүнд хамгийн түрүүнд эрх чөлөө хэрэгтэй.

Эрх чөлөө жинхэнэдээ оюуны эрх чөлөө. Оюуны эрх чөлөөтэй болохын тулд ном уншиж ухаанаа хөгжүүлэх шаардлагатай. Миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах биш харин улам өргөжиж тэлэх ёстой. Ингэж хоёр хүний эрх чөлөө нэг нэгэндээ саад болох биш харин өргөжүүлсээр эрх чөлөө хоёр дахин томрох учиртай. Иргэдийн эрх чөлөө нийлж нийгэмийн том эрх чөлөө болж ард түмний эрх чөлөө нийлж үндэстэний эрх чөлөө утга агуулга улам өргөн болж тэлнэ.

Орчин үеийн онцлог гэвэл оюуны эрх чөлөөтэй болох боломж бөгөөд хуучин хоцрогдсоныг ардаа орхиж шинийг сурч хүлээн авч өөрийгөө хөгжүүлэх эрх чөлөө. Өөрийгөө хөгжүүлэх тийм ч амархан ажил биш.

Аливаад суралцаж түүнийг биелүүлэх гэж хичээхэд хүн өөрийгөө зориулж мэрийдэг тул даавал стресст ордог. Стресс дотроо эерэг ба сөрөг гэсэн хоёр төрөлтэй.

Эерэг стресст орох шинийг суралцаж хуучинаасаа салах шаардлага гардаг тул толгой өвдөнө. Сөрөг стресс хүний сурч мэдэхэд зориулагдаагүй хуучин хоцрогдсон луу татаж дарамталдаг тул мухар сүсэг хүнийг сөрөг стресст оруулж толгой өвтгөх биш харин толгой мунхруулдаг.

Эрх чөлөө гэдэг эерэг стресс тул хэдийгээр эхлээд хүнийг ганцаардуулж олон хүний эсрэг өөрийгөө дайчилж стресст ордог хэдий нэгэнт эерэг тул цаашид хөгжиж дээшилж урагшлахад тус болно.

Энэ ном хүмүүст бага ч гэсэн эрх чөлөөг эрхэм болгоход л зориулагдсан. Хүн сайн сайхан амидрах гэж л эрх чөлөөг хүсдэг болохоос эрх чөлөө өөрөө ганцаараа зорилго биш.