Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Тэгш эрх тэгш боломж

Тэгш эрх тэгш боломж

Зохиогч: С.Молор-Эрдэнэ
Шэйрлэх:

Хэвлэгдсэн он 2018

Тэгш эрх тэгш боломж номын тухай

Аливаа нийгэм үнэхээр л нийгэм шиг байх гэвэл зөвхөн улстөр ярих ганцхан сэдэв байж боломгүй. Улстөртэй яг адил чухал эдийн засаг яах вэ, боловсрол яах вэ, эрүүл мэнд яах вэ? Энэ бүгд ямарч ялгаа байхгүй тэгш эрхтэй чухал сэдэвүүд биш үү. Ердөө л улстөрөн аж байдал ноёлох гэж үү?
Тэгш эрх гэдэг бүгдийг тэгшлэх эсвэл адилтгах биш харин эрхийг адилтгах нэг үгээр хэлэхэд эрх чөлөөг адилтгах. 
Тэгш эрх улс орны үнэт зүйл болох ёстой атал бүгдээрээ адилхан боломжоор хангагдах ёстой байтал яагаад дээдэс, ноён, шадар гэх мэт хоцрогдсон ойлголтууд өнөөдөр хүртэл устсангүй вэ?
Нийгэмд ялгаa байлгүй яах вэ. Гэхдээ энэ ялгаа нийгмийн тусын тулд үүссэн ялгаа байх л чухал.
Эрх тэгш үгүй гэвэл эрх чөлөө үгүй. Хэсэг хүмүүс хэтэрхий их боломжтой харин олон хүмүүс хэтэрхий бага боломжтой байж болох уу? Яагаад?

"Тэгш эрх-Тэгш боломж" нэртэй энэ ном Монгол хүмүүст зориулсан ном. Өнөөдөр тулгарсан бүх асуудалд хариу өгсөн ном.
100 жилийн өмнө ийм ном бичигдсэн бол Монголчууд ноёд, баячууд, түшмэд, эзэд гэх мэт бүхий л хоцрогдолоос бүрэн салах боломжтой байлаа. Харамсалтай юу вэ гэхээр тэгш эрхийг социализмийн үед хэрэгжүүлж дөнгөж эхлээд Ардчилалын жилүүдэд устгаж хаясан. 
Ингээд өнөөдөр Монголчууд 100 жилийн өмнөх төлөвтөө очиж дахиад дээдэс ноён эзэн түшмэд гэх мэт хүмүүсийг хөөргөж шинэ феодализмтай болцгоолоо. 
Ардчилал өөрөө нүүрээ нуусан феодализм байсан гэдэг төрд ажиллаж байсан хүмүүс шүүхэд дуудагдсанаар батлагдлаа.
100 эрхэм гэсэн зурагтаар гарч буй хүмүүс шинэ феодалууд гэдэг ч харагддаг. Бүх хүн тэгш боломжтой байх хэрэгтэй. Хэн нэгэн их мөнгөтэй гээд илүү эрхтэй байж болохгүй.
Монголчууд тэгш эрхгүй гэдэг хамгийн том ялагдал. Дээдэс баячууд хаадууд хэзээд тэнэг байдаг. Тийм ч учираас Францын хувьсгал, Оросын хувьсгал Хятадын соёлын хувьсгал бүгд тэгш эрхийн төлөө хувьсгалууд байсан. Яагаад гэвэл тэгш эрхтэй болсоны дараа л эрх чөлөө боломжтой.
100 жилийн өмнө Тэгш эрхийг Монголчууд мэдэж авч чадсан бол феодализм ингэж дахин сэргэхгүй байсан.
"Тэгш эрх-Тэгш боломж" номын зорилго хэдийд биелэгдэх вэ гэхээр шинэ үеийн феодалууд устах үед л биелэгдэнэ. 
Монгол хүн бүр тэгш эрхийг шаардах хэрэгтэй. Үндсэн хуулинд тэгш эрхийг бичүүлж бүх сурах бичигүүдэд тэгш эрхийн тухай тайлбарлаж хүүхэд бүрийг тэгш эрхийн тухай мэдлэгтэй болгох цаг нэгэнт иржээ. 
Өнөөдөр Монголд юу болохгүй байгаа тэр л бүх асуудалууд хүний тэгш эрх зөрчигдсөнтэй шууд холбоотой.
Хүн бүр тэгш эрх ярих цаг болжээ. Тэгш эрхгүй гэвэл эрх чөлөө ярих боломжгүй. Эхлээд тэгш эрх түүний дараа эрх чөлөө боломжтой.

"Тэгш эрх-Тэгш боломж" номонд нийгэмд өнөөдөр саад болж буй тэгш эрхийн 7 дайсаныг тайлбарлаж жишээтэй бичсэн. Ном дараах 7 бүлэгтэй:

Тэгш эрхийн дайсан 1: Хүмүүсийг адилтгах
Тэгш эрхийн дайсан 2: Бие биенээ хүчирхийлэх
Тэгш эрхийн дайсан 3: Хүнийг орхигдуулах
Тэгш эрхийн дайсан 4: Хүнийг үгүйсгэх
Тэгш эрхийн дайсан 5: Хүмүүсийг тэгшитгэх
Тэгш эрхийн дайсан 6: Хуурамч хүмүүс
Тэгш эрхийн дайсан 7: Дундажууд удирдах