Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Хайрлах урлаг

Хайрлах урлаг

Зохиогч: Эриx Фромм Хэвлэгдсэн 1956 Орчуулсан 2015
Шэйрлэх:

Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдэгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ биш хайр биш гэсэн. Үүнийг Фромм олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан.

Хайрлах урлаг номын тухай

Эрих Фромм өөрийн магад хамгийн чухал номондоо хайрыг бүхий л талаас нь судалсан ба романтик хайрын тухай, буруу төсөөллүүдийн тухай бичээд зогсоогүй ээж аавын хайр, бусдыг хайрлах хайр, эротик хайр, өөрийгөө хайрлах болон бурхныг хайрлах хайруудын тухай бичжээ.

Филсософич, психологич, социологич Эрих Фроммын бичсэн, хүмүүс хэн хэнийгээ ямар ч болзол тавилгүй хайрлаж бас хүн өөрөө хайраар өөрчлөгдөж, нийгэм урагшилж, үндэстэн хэрхэн босож ирдэг тухай энэ номыг орчуулахад тийм ч амар байсангүй. яагаад гэвэл хүн төрөлхтний дээдийн дээд сэдэв бол хайр тул түүнийх хүндэтгэж, маш хариуцлагтай бас мэргэжлийн түвшинд орчуулах ухамсар шаарддаг.

Энэ ном анх гарсан цагаас хойш өнгөрсөн 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, бараг 40-өөд хэл дээр орчуулагджээ. Өнөөдөр ч энэ номын эрч хүч сулраагүй, дахин дахин хэвлэгдэж уншигдсаар. Үүний шалтгаан бол хайр гэдэг хэзээ ч хуучурч өөрчлөгдөхгүй, цаг үеэс хамааралгүй гэсэн ойлголт.

Тиймээс өнөөдөр төрж буй хүүхэд бүр л хэзээ нэг цагт хайртай учирна. Тэр үед яг л энэ номонд гарч буй олон төрлийн хайрыг азтай бол амсана, азгүй бол хайраар дутагдана.

Хүн төрлөхтний хайрыг хэрхэн ойлгож бас хэрхэн нэг нэгнээ хайрлаж буй тэр хайранд үндэстэн, ястан, улс орон, газар нутгийн ямар ч ялгаа байгүй гэдэгийг энэ номноос танилцах бүрэн боломжтой. Мэдээж тухайн хүн энэ том агуу хайраас өөрийн гэсэн онцлогоор хэсэгчлэн авч, онцгой чухалчилж хайрлах ялгаа байх жишээтэй.

Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдэгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ биш хайр биш гэсэн. Үүнийг Фромм олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан.

Хайр гэдэг хүний ухамсарлах ухамсартай хамт хүн төрлөхтний хамгийн чухал хоёр хөдөлгөх хүчийг илэрхийлдэг. Хайр хүнийг өөрчилж чадна, тэглээ гээд хүн өөр хүн болохгүй. Хүн ухамсартай болж чадвал ухамсраар бусдыг ч, нийгмийг ч өөрчлөх чадвартай болдог.

 

"Хайр шиг чухал ном"