Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Байх ба хугацаа

Байх ба хугацаа

Зохиогч: Мартин Хайдэггэр Хэвлэгдсэн 1927 Орчуулсан 2011
Шэйрлэх:

Байх ба хугацаа номын тухай

Германы нэрт философич М.Хайдэггэрийн < Байх ба хугацаа > нэртэй ном 20-р зууны философийн хамгийн том бүтээл гэж үнэлдэгддэг. Хайдэггэр бүтээлдээ < Хүн байх > тухай филсофийн гүн тайлбар өгсөн. Хүн өөрийгөө болон ертөнцийг өдөр дутамынхаа өнгөрүүлж буй хугацаандаа хэрхэн ойлгох тухай судалсан судалгаагаа тэр бичжээ.

Энэ бүтээл үе үеийн философичдийн судалгааны ажилуудад маш ихээр нөлөөлсөн ба японы Киотогын философийн салбарынхан түүнээс маш ихийг сурчээ.

Энэ бүтээл зөвхөн философийн онтологи гэсэн салбарт шинэ шинэ идейнүүдийг өгөөд зогсохгүй,  бусад салбарууд болох структурализм, постструктурализм болон постмодэрнэгийн хөгжилд олон шинэ идейнүүдийг өгчээ.

Философоос гадна бусад салбаруудад жишээлбэл сэтгэл судлал, уран зохиол, хуулийн салбар, шинжлэх ухаан болон танин мэдэхүйн салбаруудад хүртэл нөлөөлж тэдгээрийн хөгжилд энэ ном түлхэц болж чаджээ.