Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Ухаан, ухамсар, эрдэм

Ухаан, ухамсар, эрдэм

Зохиогч: С.Молор-эрдэнэ 2013
Шэйрлэх:

Ухаан, ухамсар, эрдэм номын тухай

Хүн бүр ухаантай төрдөг. Гагцхүү ухааныг саруул байлгах уу ? эсвэл бүрхэг байлгах уу ? гэдэг улс орны боловсролын байгууллагын гүйцэтгэх ёстой үүрэг. Хүний ухааныг судалж, түүнд хариу өгч, дээд болон доод ухааны үйлдлийг таниулах ажил хойшилсоор. Зориуд хүмүүсийг төөрөгдүүлэх гэж буй мэт. Энэ төөрөгдлөөс гарахын тулд ухааны тухай энэ номонд дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн болно. Түүхийн ухаан, нийгмийн ухаан гэж хаа х үгүй зөвхөн хүний ухаан бий.

Ухамсар гэдэг бол эртний философийн ойлголт. Философи мэргэжил болж чадсанаар ухамсар өөрийн гэсэн бат онолтой болжээ. Гэтэл далд ухамсар гэсэн алдаатай ойлголт, ахуй анхдагч, ухамсар хоёрдогч гэсэн буруу орчуулга нийгэм болон ухамсарт амидрал цэцэглэж дэлгэрэхэд саад болсон хэвээр. Ухамсаргүй газар муу муухай л дэлгэрдэг. Хамгийн ухамсартай гэвэл хамгийн сайн гэсэн ойлголт.

Эрдэм гэсэн эртний философийн ойлголтыг мэдлэг гэсэн ойлголттой андуурч тайлбарлсан хэвээр. Физикийн эрдэмтэн биш харин физикийн мэдлэгтэн гэж залруулж ойлгох xугацаа болжээ. Түүхийн эрдэмтэн биш түүхийн мэдлэгтэн гэж зөвөөр ойлгох, сургах ажил шаардлагтай болжээ.

Эрдэмтэн гэж цэцэн, мэргэн, шударга, шуналгүй, цол хэргэм горьддоггүй, шагнал, одон медалд шунадаггүй тийм л хүмүүсийг хэлдэг. Тийм эрдэмтэд эдүгээ үгүйлэгдэнэ. Энэ олон буруу, алдаатай ойлголтыг засаж, залруулж, чадвал нийгэм төлөвшиж, иргэн хүний үнэлэмж сайжрах боломжтой. Үгүйлэгдэж буй эрдэмтэд төрөн гарах хугацаа болсон гэдэгийг нийгмийн өмнөөс шаардаж, энэ номоо бичсэн. Төрөөгүй эрдэмтэд төрөх болтугай.