Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Соён гэгээрэлд 100 Ухаарал

Соён гэгээрэлд 100 Ухаарал

Зохиогч: Хэвлэгдсэн он 2013
Шэйрлэх:

Хэвлэгдсэн он 2013

Соён гэгээрэлд 100 Ухаарал. 2013

Хүн төрлөхтөн хэрхэн хүмүүнлэг болж чадав ? Хүн ямар замаар амитан чанараас хүн чанарт хүрч очив ? Хүн төрлөхтөн хэрхэн мэдлэг бүтээж чадав ? Хүн яаж танин мэдэхүйг эхлүүлэв ? Энэ бүгдийг хэн хийв ?

Дэлхийн уран зохиол хэдийд үүсэв ? Хамгийн анхны номууд хэдийд бичэгдэв ? Хэн анхны номуудыг бүтээв ? Уран зохиол хэрхэн нийгмийг өөрчилж чадав ? Уран зохиол хэрхэн хүнийг хүмүүжүүлж чадав ? Уран зохиол хэрхэн хүний анд найз болж чадав ?

Өнөөдөр дэлхийн уран зохиол харуулах юутай вэ ? Өнөөдөр хэн ямар ном бичнэ вэ ?

Ном уншаад хүн юу ойлгох вэ ? Ном уншвал юуг сурч авах вэ ?

100 ном. Дэлхийн хөгжлийн баримтууд. 100 бүтээл. Хүн төрлөхтний том том бүтээгчдийн хөдөлмөрийн үр дүнгүүд. Энэ сонгосон хүмүүнлэгийн номууд хүн төрлөхтнийг хүнлэг болгоход тусалсан. Эдгээр номууд өнөөдөр ч бас цаашид ч туслана.

 

100 ном гэж зориуд энэ тоог сонгосны учир гэвэл дэлхийн улс орнуудад хүмүүсийн дунд ямар ном уншдаг болон хамгийн дуртай номынхоо нэрийг нэрлэнэ үү гэхэд ихэнхдээ энэ номонд багтсаасан дэлхийн сонгодгууд болон хүмүүнлэг, танин мэдэхүйн номуудыг нэрлэж, тэр жагсаалтаа олон нийтэд зарладаг уламжлал тогтжээ.
 
Тиймээс энэ удаа Монголын уншигчдад тэр л алдар нэртэй зохиолчдын номуудыг танилцуулж 100 ном гэсэн ойлголтыг эхлүүлж байна. Номуудыг танилцуулахын хажуугаар өнөөгийн нийгмийн чухал асуудлуудад нэмэр болох номнуудыг сонгон оруулсан шүү гэдгээ зориуд хэлмээр байна. Монсудар хэвлэлийн газар энэ номонд багтаасан 100 номын нийт 34 номыг эх хэлэн дээрээ орчуулжээ.
 
Ном унших гэдэг хорвоотой үнэнээр танилцах боломж олгодог. Ерөөсөө номонд бүхий л хорвоо ертөнцийг багтаах боломж олддог. Хүний орших хорвоо түвэгтэй хэцүү мэт боловч хөнгөхөн энгийн мэт. Яагаад түвэгтэй хэцүү мэт вэ гэхээр хүний нийгэм яг л нэг хүн шиг байх аргагүй бөгөөд бүгд л өөр өөрийн онцлогтой тул хүн тэдгээрийг ухаж ойлгоход түвэгтэй. Хүн бүр өөрийнхөөрөө ойлгох гэж зүтгэнэ бас зарим нь өөр болох гэж хичээнэ. Хэл яриа төгс биш тул үргэлж буруу сэтгэлийн хөдөлгөөнүүд бодитоор харж үнэлж дүгнэхэд саад болох жишээтэй.
 
Хорвоо яагаад энгийн хөнгөхөн мэт вэ гэвэл хүүхэд нас, залуу нас гээд хүний амьдрал өдөр өнгөрөх тутам богиносож тэр хэрээр амьдралд суралцаж туршлага сууж юм үзэж нүд тайлдаг. Ерөөсөө хувь хүний амьдрал хэнээс ч хамааралгүй явагдаж, хүн бүр л явах ёстой сургуульдаа явж, найз нөхөдтэй болж, ээж аавтайгаа марган бас дотны харьцаанд орно. Энэ бүгд ердөө л энгийн бас мэдээжийн. Ингээд харахаар амьдрал хөнгөхөн түвэггүй мэт боловч нэгэнт хүн амьтнаас ялгаатайгаар өөрийн зорьсон онцгой амьдралын замаар явах тул хэн ч урьдаас амьдрал амархан эсвэл хэцүү гэж хэлэх боломжгүй. Маргаашийг хэн ч мэдэх боломжгүй.
 
Хүн өөрөө өөрийгөө залж өөрийнхөөрөө зөв амьдрах гэж хичээх үед амьдрал ерөөсөө хөнгөхөн биш харин ч гомдмоор, ганцаардмаар бас айдас ч хүрэхээр тусдаг. Энэ тусгалаас гарахын тулд хүн хатуужилтайгаар өөрийн замаараа явж чадвал хэзээ нэгэн цагт өөрийгөө авч явж чадах чадвартай болж заавал бусадтай хамт байж, бусдаар заалгаж, залруулах шаардлагагүй болж хүн жинхэнэ өөрөө өөрийгөө олж чадна. Ингэж чадахад бас ном унших л тус болно.
 
Хүн оюунлаг явах гэдэг тийм ч амаргүй. Гэхдээ түвэгтэй хэцүүгийн эсрэг тэмцэж чадсан хүн л хатуужилтай эрдэмтэй гэдгээ харуулдаг. Оюунлаг хүмүүсийн хувийн амидрал даруухан биш харин хувисгалч бөгөөд тэмцэгч шинж чанартай. 2500 жилийн өмнөөс бичиж эхэлсэн хүмүүнлэгийн онолчдын номууд өнөөдөр ч тэмцлээ үргэлжлүүлсээр.
 
Хүн төрөлхтөн мэдлэгт хүрэх үйл ажил Грекийн философиос эхлэлтэй. Санаагаа хэлэх эсвэл шашны номлол хоёр жинхэнэ баталгаатай мэдлэг биш гэж танин мэдэхүйг эхлүүлжээ. Хүн өөрийн гэсэн мэдлэгтэй болж танин мэдэхүй ихсэх бүр л ухааны хөгжил явагдсан. Хүний ухаан л мэдлэгийг цааш баталгаатай болгож эцэстээ дэлхийн түүхийг бүтээсэн. Энэ дэлхийн түүхийг бүтээлцсэн хүмүүсийн бүтээлүүдийг энд танилцууллаа. Тэд л хүн бүрийг ухаантай шүү, тиймээс ухааны зөвхөн эзэмшигч биш харин түүнийг хөгжүүлж, хэрэглэж сурахыг анааруулжээ.
 
Уншигчдадаа 100 ухаарал номын эх хэл дээр орчуулагдаагүй номуудыг хамтран орчуулж, соён гэгээрлийн үйл ажиллагаанд өөрийн хувь нэмэр болон мэдлэг чадвараа зориулна уу гэж уриалах байна.