Хэл солих:   English

Номын дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Номууд
  3. Марраккэш хотын дуу хоолой

Марраккэш хотын дуу хоолой

Зохиогч: Элиас Канетти
Шэйрлэх:
хэвлэгдсэн 1950
орчуулагдсан 2015

Марракэш хотын дуу хоолой номын тухай

Канетти 1950 онд Марракеш хотруу аялал хийж, тэр тухайгаа 1968 онд ном болгон хэвлүүлжээ. Гэхдээ энэ ном аялалын тэмдэглэл огтхонч биш харин зохилчын хожим эргэн санасан тэр сэтгэгдэл, мэдрэмжийн илэрхийлэл. Канетти зөвхөн санамжнаасаа эх аван поманаа бичжээ. Марракеш хот илбийн мэт хэнийг ч татдаг увидастай. Эндхийн үнэр, хүмүүсийн царай, барилга байшин гээд бүгд л ид шидтэй мэт сонирхолтой. Түүнтэй зах дээр тааралдсан сохор хүн, гуйлгачин хүмүүсээс авхуулаад тэмээ, илжиг хүртэл бүгд л сонин дүр зургийг илэрхийлэх ба энэ бүгдийдг уран сайхан дүрсэлсэн нь Канетти хэлний ямар авъяас, чадвартайг харуулжээ. Мэдээж хаа ч жуулчид явахдаа гадны хүний нүдээр харж, ямар ч үнэлэмж өгдөггүй шүү дээ. Хамгийн сайн жуулчин гэж үргэлж ямар ч зүрх сэтгэлийн хөдлөл гаргадаггүй нэгнийг хэлдэг ажээ. Харин сүүлд гэртээ очсон хойноо л жигшилээ гаргадаг.  Яг л ийм үлгэр жишээ жуулчины нүдээр Канетти харсан үзсэнээ бичжээ.