Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Хүмүүнлэгийн төлөө

Хүмүүнлэгийн төлөө

Хүмүүнлэгийн онолчдын бүтээлүүд бол хүний хорвоог өөрчилж урагш нь зүтгүүлж хөгжил дэвшил авчирсан гайхамшигт хүмүүсийн бүтээлүүд. Тэд энгийн гэр бүлд төрж, энгийн амидарлаар амидарч, даруухан бараг л ад үзэгдэж ганцаараа амидарч явсан хэдий ч хүн төрлөхтнийг өөрчлөх тэнхээтэй хүмүүс. Хувийн амидралдаа нэг их үнэ өгөлгүй харин эх орон ард түмэндээ үнэ өгч үнэнийг хэлж бурууг шүүжилж явсан энэ хүмүүс дэлхийд нэрд гарсан оюуны хүмүүс болжээ.

Хүмүүнлэгийн сэдвээр бичигдсэн номууд анх удаагаа хэдийд зөвхөн эрдэнэт хүнийг л анхаарлын төвд авчирсан тухай өгүүлнэ. Яагаад гэвэл хаант засагтай газар зөвхөн хааныг л шүтэж түүний зураг хөргийг урладаг. Үүний хажуугаар сүм хийд ноёлсон газар зөхвөн том лам нарыг л шүтэх ба шашин өөрийгөө л хамгийн мундаг гэж хүмүүст ойлгуулж тэднийг ашигладаг.

Хүн төрлөхтний анхны хүмүүнлэгийн онолчид хэзээ нэгэн цагт жирийн хүн яг хаан шиг өөрийн хүсэл мөрөөдлөө даган амидарч ямар ч дээдсээр зааклгахгүй гэж алсын хараатайгаар онол боловсруулжээ. Хүн л энэ хорвоогын гол асуудал шүү, тиймээс бүхий л төрийн болон шашины үйл ажиллагаа хүнийг л хүн шиг амидрахад зориулагдах ёстой болохоос биш хүн бусдын боол, бусдад ашиглуулж бусдыг л баяжуулж өөрөө хохирч үлдэх ёсгүй гэжээ.

Ардчилал, социализм, эрх чөлөө болон тэгш эрх гээд бүгд л хүмүүнлэгийн хүмүүнлэгийн онолчдын бүтээсэн онолууд. Нийгэмшил эсвэл иргэншил гэж өнөөдөр хамгийн чухал болсон ойлголтууд бүгд л хүмүүнлэгийн онолчдоос эх үүсвэртэй.

Грек оронд эхэлсэн хүмүүнлэгийн онол явсаар Арабын орнуудад хүрчээ. Нэгэнт тэр үед шашин ноёлж байсан хэдий ч хүмүүнлэгийн онолчид шашныг бас хүмүүнлэг болгож чаджээ.Грекийн философийн үргэлжлэл болсон Европт хүмүүнлэгийн том том онолчид цааш хүмүүнлэгийн онолд шинэчлэл хийж эрх чөлөө, тэгш эрх болон шудрага ёс гэсэн олон чухал онолыг боловсруулжээ. Үе үеийн онолчид хэзээ ч урд өмнөх онолчдоо магтан дуулж тэднийг шүтэн биширч хөшөө босгож сүм хийд бариж өгсөнгүй харин тэдний онолуудыг шүүмжилж шалгаж улам сайжруулж чаджээ.

Хүмүүнлэгийн онолд чухал байр эзэлдэг этик гэсэн том ойлголт хүмүүсийн болон нийгмийн амидралд нөлөөлж хөгжил дэвшилд хүрэх том боломжийг нээжээ. Азийн орнууд сүүлд Европоос хүмүүнлэгийн ойлголтуудыг авч хэрэглэсэн. Жишээлбэл: Япон болон Хятдын философичид хүмүүнлэгийн онол Ази тивд тархаж хүн анхаарлын төвд шүү гэдгийг хүлээн авч чаджээ. Америкууд ч гэсэн соён гэгээрлийн эрин зуунд бас л Европоос хүмүүнлэгийн тухай ойлголт авч суралцжээ. Дэлхий дээр хамгийн сүүлд хүртэл боолчуудтай байсан орон бол Америк гэдэг.

Угаасаа л ноёд феодал болон хаант засаг мөн шашны мухар сүсэг хэтэрхий тархсан Ази тив 20-р зуун хүртэл хүмүүнлэгийн онол нүтээж чадаагүй явдал харамсалтай. Тэд олон зуун жил энэ байдлаасаа салж чадахгүй хоцрогдсон. Харин хүмүүнлэгийн онолд суралцсан зарим орон цааш хөгжиж чаджээ. Тиймээс Монгол оронд хүмүүнлэгийн онол нэвтэрч олны хүртээл болж эхлэхгүй бол хөгжил ярих ямар ч боломжгүй гэдгийг анхарах ёстой.

Хүмүүнлэгийн онол хүнийг анхаарлын төвд тавиж чадсанаар соён гэгээрэл явагдах боломжтой болжээ. Соён гэгээрэл явагдаж чадсан цагт л иргэншил гэсэн ойлголт ярих боломжтой. Иргэншсэн хүн шуналгүй, ховдог биш, онгироо биш, хувиа хичээсэн биш. Иргэншсэн хүн өгөөмөр бас бусадтай нийтэч бөгөөд авч биш харин өгч жаргадаг хүмүүс.

Хүн төрлөхтний амидрал зөв замаар явж улс орнуудын иргэд сайн сайхан амидрах тэр боломжийг баталгаажуулах зорилготой хүмүүнлэгийн онолчид социализм, капитализм болон демократи гэх мэт олон онол гаргажээ. Жишээлбэл капитализм бол хүн бүр эд хөрөнгөтэй амидрах хэрэгтэй гэдэг боловч эрх чөлөө нэрийн дор эдийн засгийн ноёрхол явагдаж неолиберализм нийгэмд баян ядуугын хэт ялгаа үүсгэдэг. Тиймээс социализмын онолд тэгш эрх чухал шүү гэдэг. Энд олосн ашигаа төр улс тэгшхэн хуваарилж хэнийг ч орхиж мартаж болохгүй гэж капитализмыг хязаарладаг. Демократизм буюу ардчилалын онолд эрх чөлөө болон тэгш эрхийг яридаг хэдий ч шудрага ёсыг илүү эрхэмлэдэг. Тиймээс шудрага ёс тогтоогүй газар ардчилал ярих ямар ч боломжгүй. Энэ л бүх онол ирээдүйг харж зөгнөж, алцын хараатай бичсэн номууд болсон.

 

Зурагт дүрсэлсэнээр хүний бие биологийнхоо өсөж том болдог хэдий ч бүрэн  хүн болж чадаагүй. Хүн бүрэн хүн болоход мэдлэг боловсрол хэрэгтэй. Энэ мэдлэг боловсрол гаднаас ирэх ёстой шүү гэдгийг гараар дамжуулан авч буйгаар зураг дээр дүрсэлжээ. Хэрвээ хүн гаднаас мэдлэг боловсрол авч ухаанаа хөгжүүлэхгүй бол амитанаас ялгаагүй. Тиймээс амитан чанараас хүн чанарт шилжихийн тулд мэдлэг боловсрол чухал үүрэгтэй.

Монгол оронд 20-р зууны дунд үеэс хүн төрлөхтний хүмүүнлэгийн онол орж ирсэн. Хамгийн түрүүнд Марксизм-ленинизм нэрийн дор зарим онолчдын ном орж ирсэн хэдий ч хэтэрхий цөөхөн бас орчуулагдсан номууд жинхэнэ хүмүүнлэгийн онолыг тусгаж чадаагүй. Тиймээс жинхэнэ хүмүүнлэгийн онол ба ойлголтыг нөхөн олгох зайлшгүй шаардлагтай.

 

Хүн төрлөхтний анхны хүмүүнлэгийн онолчид хэзээ нэгэн цагт жирийн хүн яг л хаан шиг өөрийн хүсэл мөрөөдлөө даган амьдарч ямар ч дээдсээр заалгахгүй гэж алсын хараатайгаар онол боловсруулжээ. ХҮН Л ЭНЭ ХОРВООГИЙН ГОЛ АСУУДАЛ ШҮҮ, тиймээс бүхий л төрийн болон шашны үйл ажиллагаа хүнийг л хүн шир амьдрахад зориулагдах ёстой болохоос биш хүн бусдын боол болж, бусдад ашиглуулж бусдыг л баяжуулж өөрөө хохирч үлдэх ёсгүй гэжээ...

Шэйрлэх: