Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. ТӨРӨЛТНҮҮДИЙН ҮҮСЭЛ

НОМЫН ГАРЧИГ: ТӨРӨЛТНҮҮДИЙН ҮҮСЭЛ

 

Амьд биетүүдийн тархалт

 

Цаг уурын өөрчлөлт амьд биетүүд хэрхэн тархахад маш том нөлөө үзүүлжээ. Урьд өмнө янз бүрийн цаг агаартай байсан нутгуудаас амьд биетүүд явцгааж мөн зарим өөр цаг уурын нөхцөлтэй газруудад амьд биеүд амьдрах боломжгүй болцгоосон аж. Тухайн газар нутгийн өндөр, нам амьд бие тархахад их нөлөө үзүүлжээ. Жишээ нь газрын зурвас үүссэнээр далай тэнгисийг хоёр хэсэгт хуваадаг. Хэрвээ энэ газар усанд автагдлаа гэхэд хоёр талын эргийн газар нутгийн онцлогууд хоорондоо нийлж холилддог. Ингэж нийлсэн далай тэнгис томорч эхэлбэл хуурай газрууд арал болж үүсэх жишээтэй бөгөөд заримдаа тивүүд хоорондоо нийлдэг. Үүнээс шалтгаалан газар дээрх амьд биетүүд нэг талын эргээс нөгөө талын эргүүд рүү шилжиж, байршлаа өөрчилдөг.

 

ОЛОН СУДЛААЧ АФРИК БОЛОН ЕВРОП ТИВ АТЛАНТЫН ТЭНГИСИЙН АРЛУУДТАЙ БАС, ЕВРОП ТИВ АМЕРИК ТИВТЭЙ НИЙЛСЭН БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ. ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ ОЛОН АРАЛ ДАЛАЙ ДОТОР ЖИВИН, УСААР БҮРХЭГДСЭН ГЭДГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ.

 

Хэдийгээр газар нутаг, арал тивүүд устаж, далай тэнгис үүсэн, мөн шинээр газар нутаг үүсэж байсан ч тэнд ургасан ургамлын үр усаар дамжин, өөр газар нутагт очиж ургах нөхцөл бүрдэн, цааш үржжээ. Нөгөөтэйгүүр, усанд автсан хуурай газрын ан амьтдын үлдэц усаар хөвөн, шинэ хуурай газруудад очих үед бас амьтны биеэр тээгдэн ургамлын үр шинээр очсон хуурай газруудад цааш урган, ургамлын аймгуудыг бүрдүүлж байжээ. Мэдээж шувууд арлаас арал руу, тивээс тив рүү нисэн очиж, ургамлын үрийг тээдэг байсан. Энэ бүгд зориуд үр тээж нисэн очсон гэдэгтээ биш, жишээлбэл салхи шуурга болон далайн шуурганд хөөгдөн очдог байсан тул зорилготойгоор биш, тохиолдлоор нэг тивийн ургамал нөгөө тивд адилхан ургах болжээ.

 

Мөстлөгийн үед түгсэн тархалт

 

Өндөр ууланд ургасан ургамал болон амьдрах амьтад хэдийгээр хоорондоо зуу зуун километр алслагдсан ч гэсэн адилхан байдаг нь гайхалтай. Хэзээ ч тэр өндөр уулнаас бууж явах боломжгүй мэт харагддаг хэдий ч Европын, Америкийн бас Азийн өндөр ууланд амьдрах амьтад, бас ургамлууд адилхан байдаг. Яагаад гэвэл тэдгээр улсын хооронд нэг нэг рүүгээ амьтад аялан очих ямар ч боломжгүй харагддаг. Нөгөөтэйгүүр, цасаар хучигдсан уулсын ан амьтан болон ургамлууд аль ч тивд байсан хоорондоо адилхан. Энэ бүгдийн тайлбарыг бид мөстлөгийн үеэс хайх хэрэгтэй. Бидний олсон баталгаагаар Төв Европ болон Хойд Америкийн газар нутаг мөстлөгийн уур амьсгалыг өнгөрүүлсэн байдаг. Ингэж бүх л амьд болон амьд биш байгаль хүйтэн цаг агаарт хэлмэгдсэн гэж хэлж болох талтай.

 

ДЭЛХИЙН ХОЙД ХЭСГИЙН НУТГУУДАД АМЬДАРЧ БАЙСАН АМЬД БИЕТҮҮД МӨСТЛӨГӨӨС БОЛЖ УРД ЗҮГИЙН НУТГУУД РУУ НҮҮН ОЧИЖ, ТЭНДХИЙН АМЬД БИЕТҮҮДИЙГ ХӨӨН ЯВУУЛЖЭЭ. ИНГЭЖ УРД ЗҮГ РҮҮ НҮҮЖ, ХАЛУУН ОРОН ГЭЖ НЭРЛЭДЭГ ГАЗРУУДАД ОЧИЖ АМЬДАРСАН АМЬДРАЛУУД ХООРОНДОО ЯВААНДАА АДИЛХАН БОЛСОН.

 

Мөстлөгийн дараа дулаарч эхлэхэд хойд зүгээс ирсэн эртний хүмүүс буцаж нутаг руугаа явсан ба харин тэдний орхисон дулаан нутгуудад хуучны нутгийн хүмүүс буцаж ирж, суурьшиж эхэлжээ. Уулын бэлийн цас хайлж, тал нутаг дулаарах бүрт хүмүүс тийш нүүцгээж, уулын цас хайлах бүрт өндөр уулсын завсраар эртний хүмүүс оршин сууж эхэлжээ. Тиймээс өнөөдөр энэ өндөр уулсын ан амьтан болон ургамлууд хоорондоо адилхан болсон аж. Гэхдээ тэдний зарим хоорондоо ялгаатай бөгөөд яагаад гэвэл шинэ төрөлтнүүдээс салбарлан дэд төрөлтөн үүссэн ба тэдний зарим шинэ вариантыг үүсгэн, цааш олширчээ.

 

Дэлхийн хойд ба урд хэсгүүдэд мөстлөгөөс шалтгаалан гарсан өөрчлөлтүүд

 

Европын мөстлөг баруун хэсэг болох Их Британийн нутгаас зүүн хэсэг болох Уралын нуруу, урагшаа Пирэнэ хүртэл явагджээ. Мөсөн доор хөлдөж үлдсэн амьтны сэг болон газар нутгийн өөрчлөлтийг харахад Сибирь нутаг ч гэсэн яг ийм мөстлөгийг туулжээ. Жишээлбэл, Ливан орон эрт дээр үед цасаар хучигдсан байжээ.

 

 

Хамгийн сүүлд 10000 гаруй жилийн өмнө мөстлөгийн үеэр ан амитад урагшаа, дулаан орнууд руу нүүдэл хийсэн.

 

Судлаачдын тооцоолсноор мөстлөг 10000-15000 жилийн дотор нэг удаа, ингэхдээ маш хүчтэй бас удаан хугацаагаар явагддаг аж. Хамгийн сүүлчийн том мөстлөг ойролцоогоор 240000 жилийн өмнө явагдаж, ойролцоогоор 160000 жил үргэлжилжээ. Дэлхийн хойд хэсгийн нутгуудад хүйтэрч эхлэхэд өмнөд хэсгийн нутгуудад дулаардаг байв. Үүнтэй адил экватороос өмнөд хэсэгт мөстлөг болоход хойд хэсэг дулаардаг байсан.

Шэйрлэх: