Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. ТҮҮХИЙН АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ БА ХЭРЭГГҮЙ

НОМЫН ГАРЧИГ: ТҮҮХИЙН АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ БА ХЭРЭГГҮЙ

 

Түүхийн тухай

 

Хажуугаараа бэлчиж яваа мал сүргийг хараач. Тэд өчигдөр, өнөөдөр гэж мэдэхгүй. Зүгээр л нааш цааш давхилдан харайж, өвс идэж, газарт хэвтэж, идсэнээ шингээж, өглөөнөөс шөнө хүртэл, өдрөөс өдөрт дуртай дургүйдээ баригдан, энэ л агшиндаа хязгаарлагдсан сэтгэлээр унах ч зүйлгүй, сэтгэлээр хөөрөх ч зүйлгүй ажээ. Энэ бүгдийг хүн харахад хатуу. Яагаад гэвэл хүн гэдэг амьтдыг харахад ихэмсэг мэт боловч харин амьтны хэр баяр баясгалантайг хараад атаархал төрнө. Хүн амьтныг хараад тэдэнтэй адил сэтгэлээр унадаггүй, сэтгэлээр өвдөхгүйг хүсэх хэдий ч яг амьтан шиг болохыг юу гэж бас хүсэх вэ дээ. Тиймээс хүн амьтнаас ингэж асуудаг: Чи өөрийнхөө аз жаргалын тухай надад ярихгүй мөртлөө намайг юунд ширтэнэ вэ? Амьтан ч гэсэн ингэж хариулах мэт: Би яг хариулах гэхээр юу гэж хэлэх гэж байснаа мартчихдаг.

 

ХҮН МАРТАХ ГЭДГИЙГ СУРАЛЦАЖ ЧАДАХГҮЙ, ҮРГЭЛЖ Л ӨНГӨРСӨНДӨӨ БАРИГДСАНДАА ӨӨРӨӨ ГАЙХДАГ. ХҮН ХЭДИЙГЭЭР УРАГШИЛЖ ХУРДАЛЖ БАЙГАА Ч НӨГӨӨ Л ӨНГӨРСӨН ГИНЖНЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХГҮЙ, ХАМТ ЯВДАГ.

 

Гайхамшигтай нь юу вэ гэхээр агшин гэдэг гэнэт ирж, гэнэт алга болно. Тиймээс өмнө юу ч болохгүй, сүүлд бас юу ч болохгүй. Тэгсэн хэдий ч яг л сүнс мэт ирэх бөгөөд ирэх бүрийдээ дараа дараагийн агшнуудыг үймүүлдэг. Цаг хугацаанаас нэг хуудас тасран унаж хийслээ гэхэд яг л тэр цаг хугацаа буцаж ирж буй мэт л хийсэн ирж, хүний өмнө буудаг. Энэ үед хүн “би санаж байна гэдэг. Ингээд агшин бүрийг мартаж, агшин бүр үхдэг амьтныг хараад хүн атаархмаар. Амьтны хувьд бол бүх л цаг хугацаа өглөө мандаж, шөнийн харанхуйтай адил үргэлж устдаг.

 

 

Түүх гэдэг нэгэнт хүмүүсийн бичиж боловсруулдаг бүтээл тул энэ бүтээлийг маш сайн бодож, гаргалгаатай үнэмшилтэйгээр бичих ёстой. Түүхийг бичиж үлдээсэн бол түүхийн ном бичих боломжтой. Хэрвээ бичиж үлдээсэн бичиггүй, ам яриа бол түүх биш, үлгэр домог.

 

ТИЙМЭЭС АМЬТАНД ТҮҮХ ГЭЖ БАЙХГҮЙ. ТЭДНИЙ ХУВЬД ЗӨВХӨН ОДОО ЦАГ Л ХҮЧИНТЭЙ. ТИЙМЭЭС АМЬТАН ЮУ Ч НУУХГҮЙ, ЯГ Л БАЙГААГААРАА Л ХАРАГДДАГ. ТЭГЭХЭЭР АМЬТАН ГЭДЭГ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮНЭНЧ. ТҮҮНИЙ ЭСРЭГЭЭР, ХҮН ГЭДЭГ ӨНГӨРСНИЙХӨӨ АЧААНД ДАРАГДАН ҮЛДЭХ МЭТ.

 

 

 

 

Өнгөрсөн гэдэг хүнийг дээрээс дарж сөхрүүлэх мэт. Ингэж өнгөрсөндөө дарагдах бүртээ хүн хэзээ нэг цагт диваажингаа алдсан мэт л гэмшдэг. Тиймээс хүний хувьд бэлчиж яваа мал сүрэг мөн ямар ч өнгөрсөн түүхгүй хүүхэд хоёр атаархмаар харагддаг. Хүүхэд гэдэг өнгөрсөн болон ирээдүй хоёрын завсарт юу ч харахгүй мэт тоглож нааддаг. Гэхдээ л хүүхдэд тун удалгүй тоглоомонд нь саад болсон мартагдсан өнөөдрөөс мэдээ ирдэг. Энэ үед хүүхэд “эрт урьд цагт” гэсэн үгтэй анх удаа танилцдаг. Ингээд тэмцэл, зовлон, хөөрөл гэсэн үйл явдлуудыг эргэн санаж, өнөөдрийнхөө оршихуйг ойлгож, хэзээ ч өнгөршгүй өнгөрсөнтэй танилцдаг.

Шэйрлэх: