Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. ЦАГ ХУГАЦААНЫ ТУХАЙ ТОВЧ ТҮҮХ
НОМЫН ГАРЧИГ: ЦАГ ХУГАЦААНЫ ТУХАЙ ТОВЧ ТҮҮХ
 
Тэлж байгаа ертөнц
 
Шөнийн цэлмэг тэнгэрт сар гараагүй үед дээш харвал хамгийн их гэрэлтдэг Сугар, Улаан нүдэн, Бархасбадь болон Санчир гарагуудыг харах боломжтой. Түүнээс гадна маш олон одыг ажиглаж, тэдний зарим манай нартай адилхан нарууд бөгөөд нэгэнт алс хол орших тул жижигхэн од мэт харагддагийг ойлгож болно. Нэгэнт дэлхий нарыг тойрон эргэлдэх тул одод заримдаа байрлалаа ялимгүй өөрчилдөг. Тиймээс тэдний байршил яг тодорхой биш. Яагаад гэвэл тэдгээр од бидэнтэй илүү ойрхон байдаг. Дэлхий нарыг тойрон эргэх үед алс холын оддоос бидэнд илүү ойрхон оддын байршлыг бид өөр өөр өнцгөөс хардаг. Үүнийг ашиглан тухайн одноос дэлхий хэр их хол вэ гэдгийг хэмжих боломжтой.
 
Одод хэдий хэр бидэнд ойр вэ, төдий хэрээр хөдөлдөг мэт
 
Жишээлбэл хамгийн ойрын од Центауре дэлхийгээс 23000000000000 километр алсад оршдог. Өөрөөр хэлбэл дөрвөн гэрлийн жилтэй тэнцэнэ гэсэн үг (тэндээс гарах гэрэл дөрвөн жилийн дараа дэлхий дээр ирнэ гэсэн үг). Тиймээс бидний шөнийн тэнгэрт харж буй бүдэгхэн одод ойролцоогоор хэдэн зуун гэрлийн жил алсад орших ажээ. Харин нарны гэрэл дэлхий дээр найман минутын дараа ирдэг. Шөнийн тэнгэрт харсан зарим од судал үүсгэн, маш олноороо бөөгнөрсөн байдаг, тэднийг бид тэнгэрийн зааг буюу сүүн зам гэж нэрлэдэг. Зарим астрономчид 1750 онд сүүн замын харагдаж буй байдлыг хараад, тэр бөөгнөрлийг таваг хэлбэртэй болов уу гэж төсөөлдөг байжээ. Өнөөдөр бид сүүн зам нэртэй, тавган хэлбэртэй бөөгнөрсөн оддыг мэргэжлийн нэрээр галактик гэж нэрлэдэг. Жинхэнээрээ түүний хэлбэр спираль буюу задгай цагаригласан хэлбэртэй. Сүүн замын оддыг ингэж нэрлэсэн 1750 оноос хойш олон жилийн дараа астрономич Виллиам Хершел маш олон одыг тэмдэглэж, байршлыг нь хүснэгтэлжээ. Гэтэл ердөө хорьдугаар зууны эхээр түүний энэ ажлыг хүлээн зөвшөөрчээ.
 
УНИВЕРС БУЮУ ОГТОРГУЙН ТУХАЙ ӨНӨӨДРИЙН ЗУРАГЛАЛ 1924 ОНООС Л ӨӨРИЙН ГЭСЭН ТОДОРХОЙ ЗУРАГТАЙ БОЛЖ ИРСЭН.
 
Америкийн астрономич Эдвен Хаббл бидний энэ оршдог сүүн зам галактикаас өөр олон галактик бий гэдгийг харуулж чадсан юм. Харин энэ галактикуудын хооронд хоосон орон зайнууд байдаг ажээ. Хаббл бусад олон галактик байдаг гэдгийг батлахын тулд тэдгээрийн хоорондын зайг бас тооцоолжээ. Үүний тулд шууд бишээр, хоорондын зайг хэмжсэн аж. Бидэнд харагдаж буй оддын гэрэл хоёр зүйлээс хамаардаг.
Нэгдүгээрт, хэдий хэр гэрэл цацруулж буй, хоёрдугаарт, биднээс хэр хол оршиж буй хоёроос. Бид оддын гэрэл болон алслагдах зай хоёрыг хэмжих боломжтой. Энэ хоёроос хамааруулан гэрлийн хүчийг тооцоолох боломжтой. Хэрвээ өөр галактикийн оддын гэрлийн хүчийг хэмжиж чадвал хэр гэрэл гаргаж буйгаар нь түүний алслагдах зайг тооцоолох боломжтой. Хаббл хэмжих боломжтой ойрхон оддыг ажиглаад, зарим нэг одод адилхан гэрлийн хүч агуулдаг гэдгийг тодорхойлж чадсан юм. Хэрвээ бид иймэрхүү оддыг өөр галактик дотор нээн олж чадвал адилхан гэрлийн хүчтэй гэж буй тул тэндээс галактикуудын хэр алс оршдог вэ гэдгийг тооцоолох боломжтой. Ингээд хэд хэдэн одыг тухайн галактик дотор тооцоолж чадвал, мөн хэдий хэр алслагдсан нь адилхан байж чадвал бид ерөнхийдөө ойролцоогоор хэр алслагдсан бэ гэдгийг тооцоолох боломжтой.
 
 
Манай нар энэ сүүн замаар галактикийн дунд хэсэгт тойрон аялдаг, жирийн дунд хэмжээний од ажээ.
 
Иймэрхүү маягаар Хаббл нийт есөн өөр галактикийн алслагдах зайг тооцоолж чаджээ. Өнөөдөр бидний мэдсэнээр манай дэлхийн оршдог сүүн зам галактик олон тэрбум галактикуудын нэг л аж. Тэдгээрийг өнөөдөр орчин үеийн телескоп дурангаар харах боломжтой болжээ. Галактик бүр олон зуун тэрбум одтой. Зурагт задгай цагариган хэлбэртэй, оддын бөөгнөрөлтэй галактик манай сүүн зам галактиктай төстэй харагдаж буй. Нэг үгээр хэлэхэд өөр галактикийнхан манай галактик руу харвал иймэрхүү л харагдах жишээтэй. Бидний оршиж буй сүүн зам галактикийн тойргийн диаметрийн урт ойролцоогоор зуун мянган гэрлийн жилтэй тэнцэнэ. Нөгөөтэйгүүр, бидний сүүн зам галактик тэнхлэгээ аажим тойрон эргэдэг. Энэ задгай цагариган хэлбэртэй харагдаж буй оддын бөөгнөрлүүд тэнхлэгээ тойрон эргэхдээ ойролцоогоор зуун сая жилийн дотор нэг тойрдог.
 
МАНАЙ НАР БОЛОХ ОД СҮҮН ЗАМ ГАЛАКТИКИЙН НЭГ Л ЖИРИЙН ДУНДАД ХЭМЖЭЭНИЙ ОД БӨГӨӨД ДОТОР ТАЛЫН ЦАГАРИГТ БАЙРЛАЖ БУЙ. ТИЙМЭЭС БАС Л ТЭР ТОЙРГООР МАНАЙ НАР ТЭНХЛЭГЭЭ ТОЙРОН ЭРГЭЖ ЯВАА.
 
Хэдийгээр бидэнд харагдаж буй одод нартай адилхан гэрэлтэж буй нарууд ч гэлээ нэгэнт алс хол орших тул бүдэгхэн цэгэн гэрэл мэт шөнийн тэнгэрт харагддаг. Тиймээс бид тэдний хэмжээг ч, бас хэлбэрийг ч харж чадахгүй. Оддыг хооронд нь хэрхэн ялгах вэ гэсэн асуулт гарч ирдэг. Ихэнх од бидний ажиглаж чадсанаар нэг л ерөнхий шинж чанартай. Тэр бол тэдний гэрлийн өнгө. Ньютон гэрлийг призма шилээр нэвтрүүлэн, долоон өнгийн гэрэл үүсгэн ажиглаж чадсан аж. Түүнийг бид солонгын долоон өнгө гэж нэрлэдэг. Хэрвээ бид телескопоор оддыг буюу галактикийг харахаар тохируулж чадвал дээрхтэй адил тухайн оддын болон галактикийн солонгын долоон өнгө буюу гэрлийн спектерийг тодорхойлох боломжтой. Бүх л одны гэрлийн спектерүүд хоорондоо ялгаатай. Тэдний гэрлийн өнгийг улайсаж буй зүйлийн өнгөтэй адилаар төсөөлөх боломжтой (Улайсаж буй зүйлийн гэрэл нэгэнт температураас хамаарах тул дулааны спектер гэж нэрлэдэг). Ажиглалтаар зарим оддын спектер дотор гэрлэн спектер дутагдах боломжтой бөгөөд тиймээс ямар өнгө дутагдаж буйгаараа одод хоорондоо ялгаатай. Бидний мэдэхээр химийн элементүүд тодорхой өнгүүдийг өөртөө шингээдэг. Тиймээс оддын дутаж буй өнгөөр нь ямар химийн элемент агуулж буйг тодорхойлох боломжтой. Астрономчид 1920-иод онд өөр галактикуудын оддын спектерүүдийг судалж байгаад хачирхалтай нэг нээлт хийжээ. Энэ бол өөр галактикийн оддод дутаж буй гэрлийн спектер манай галактикийн оддод дутаж буй гэрлийн спектертэй яг адилхан байжээ. Тэр бол улаан спектерийн шилжилт байв. Үүнийг тайлбарлахын тулд Допплэр эффект гэдэг физикийн онолоос харж болно. Гэрэл бол цахилгаан соронзон орны хэлбэлзэл буюу долгионы шинжтэй. Гэрлийн нэг секунд дотор хэлбэлзэх хэлбэлзэл маш өндөр. Жишээлбэл нэг секундэд 400-700 тэрбум долгионтой. Энэ долгионуудыг хүний нүд олон өнгө болгож хардаг. Хамгийн бага долгионыг улаан спектерийн эцэс, харин хамгийн өндөр долгионыг хөх эцэс илэрхийлдэг. Жишээлбэл гэрэлтэж буй одыг тогтмол зайд оршдог мөн түүний гэрлийн долгион нэг хэмэнд гэж төсөөлцгөөе. Тэр одны гэрлийн долгион дэлхий рүү цацарлаа гэхэд долгион бүр тодорхой замыг ардаа орхино гэсэн үг. Долгион бүр одыг хөдлөөгүй байгаа үеийн цаг хугацаанаас арай богинохон цаг хугацааг зарцуулах жишээтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэндээс ирсэн гэрлийн хоёр долгионыг хооронд нь жишихэд цаг хугацааны ялгаа гардаг. Эндээс ирэхэд хөдөлгөөнгүй байх үеийн долгионы тоо ширхэг хөдөлсний дараах тоо ширхэгээс илүү байх жишээтэй. Харин од биднээс холдох бүр түүний долгионы хэлбэлзэл багасна. Тиймээс биднээс холдож буй оддын гэрлийн спектер улаан өнгө рүү, харин бидэн рүү ойртож буй оддын өнгө хөх рүү шилжинэ. Энэ хэлбэлзлийн болон хурдны хоорондын хамаарлыг Допплер эффект гэж нэрлэдэг. Энэ жишээг амьдрал дээр харах боломжтой. Жишээлбэл автомашин гудамжаар явлаа гэж төсөөлцгөөе. Хэрвээ ойртож ирвэл түүний чимээ чангарна. Өөрөөр хэлбэл өндөр дуутай сонсогдоно. Биднээс холдон явахад түүний дуу бүдэг сонсогдоно. Тиймээс гэрлийн болон радио долгион хоёр адилхан шинж чанартай. Энэ Допплер эффектийг ашиглан замын цагдаагийн газар автомашины хурдыг хэмждэг. Тэд радио долгионыг автомашин дээр ойлгож, түүгээрээ ямар хурдтай явж байгааг хэмжиж чаддаг.
 
 
 
"Хэдий би хөдөлж чадахгүй бас компютероор ярих хэрэгтэй байдаг ч, ухаан дотроо би эрх чөлөөтэй." Стифен Хаукинг
Шэйрлэх: