Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Нэн шинэ түүхийн боломж

Нэн шинэ түүхийн боломж     

       Түүх гэж юу вэ? Түүнийг хэрхэн ойлгох вэ? Түүхийг мэдлэгийн салбарт “хисторизм” гэдгээр хэрхэн тайлбарладаг вэ?

Түүх гэдэг ерөөсөө юу болсон бэ тэр тухай л бичсэн бичээс. Ар Монголын түүх гэвэл Ар Монгол оронд юу болсон бэ түүний л түүх. Нэг үгээр хэлэхэд хүмүүст юу тохиолдсон бэ түүний түүх.

Түүхийг хүний түүх ба байгалийн түүх гэж хоёр хуваан судалдаг. Яагаад гэвэл ертөнц дээр хүн ба байгал хоёр л оршицгооно. Тэгэхээр хүний түүхийг өнөөдөр хэрхэн бичсэн бас хэн бичсэн бэ тэр тухай түүхийг мэдлэгийн салбартай уялдуулан ярилцах чухал. Хамаг Монгол, Ар Монгол, Өвөр Монгол, Буриад Монгол гэх мэт олон Монголын түүхийг хэрхэн ойлгох вэ?

Түүхийг мэдлэгийн салбарт судалгааны ажлаар судлан бас дүгнэн бичдэг. Түүхч Тоинби[1] бол хамгийн сүүлчийн том унивэрсал түүхч гэж нэрлэгддэг ба түүний бичсэн “Ертөнцийн түүхийн явц” нэртэй ном түүхийг ард түмнүүдийн буюу тухайн соёлуудын үүсэл, дэвшил, уналт гэж тодорхойлоод тэр бүрд анализ хийсэн. Ямар ард түмнүүд өндөр соёлд хүрсэн бэ гэхээр тэдний өрсөлдөх чадвараас л хамаарна гэсэн. Тоинби номоо бичихдээ түүхийн философич Спэнглэрийн[2] “Өрнөдийн уналт” номонд тулгуурласан.

Түүхийн философич Спэнглэр соёлт ард түмнүүд л дэлхийн түүхийг тодорхойлохоос биш түүх өөрөө үүсэх үгүй гэсэн. Түүнийхээр түүх, соёл болон уламжлал явсаар “цивилизац” болж чадвал дэлхийн түүхийг тодорхойлно. Спэнглэр бичихдээ соёлт ард түмнүүдийг яг л ургамалтай адил гэж зүйрлэсэн ба тиймээс соёлт ард түмнүүд төрнө, ургана, боловсроно бас эцэстээ мөхнө гэсэн.

Спэнглэр нийтдээ 8 өндөр соёлт ард түмнүүдийн эрин үеийг сүүлийн 5000 жилийн хугацаанд олж тогтоон жагсаасан. Үүнд:

  1. Египтийн соёл: Христийн эринээс өмнөх 3000 жилээс.
  2. Бабилоны соёл: Христийн эринээс өмнөх 3000 жилээс
  3. Энэтхэгийн соёл: Христийн эринээс өмнөх 1500 жилээс
  4. Хятадын соёл: Христийн эринээс өмнөх 1400 жилээс
  5. Антик буюу Грек-Ромын соёл: Христийн эринээс өмнөх 1100 жилээс
  6. Арабын болон Бицантын соёл: Христийн төрсөнөөс эхлэлтэй
  7. Мексикийн соёл: Христийн эринээс хойш 200 жилээс
  8. Өрнөдийн соёл \Европ, Хойд Америк\: Христийн эринээс хойш 900 жилээс

Спэнглэр үргэлжлүүлэн 9 дэх соёлт ард түмний тоонд Орос ороныг оруулж ирээдүйд энэ ороны соёл ирнэ гэжээ. Спэнглэр соёлт ард түмнүүд өөр хоорондоо онцлогтой гэсэн ба архитектур, урлаг, математик, шашин, морал болон төрийн олон хэлбэрүүдээр ялгарна гэсэн.

Философич Хэродот[3] Христийн эриний өмнөх 600-аад оны Персийн Их гүрний хөгжил дэвшилийн тухай түүхчилэн бичсэн. Тэр бас Грек болон Перс хоёрын Антикийн үеийн зөрчилийн түүхийг бичсэн бөгөөд 2500 жилийн өмнө анх түүх гэсэн ойлголтыг гарган тависан тул түүнийг түүхийн эцэг гэж нэрлэдэг.

Философич Маркс хүн төрөлхтөний түүхийг хугацаа өнгөрөх тусам урагшлах хөгжлийн түүх гэж нэрлэсэн. Түүнийхээр хөгжил зогсвол түүх зогсоно. Тиймээс “түүхэн матэриализм” гэсэн философийн болон улстөрийн онол гарч ирсэн. Сүүлдээ энэ онол социологийн салбарыг үүсэж хөгжихөд нөлөөлжээ.

Философич Ницшэ[4] бичихдээ түүх ерөөсөө хэнд хэрэгтэй вэ гэж асуусан ба түүхийг нилээд няцаасан. Түүх ямар ашигтай бас ямар ашиг үгүй вэ гэдгийг Ницшэ судалсан. Түүнийхээр зарим түүх сургамжтай зарим түүх ямар ч сургамж үгүй харин хортой.

Энэ бүлэгт нэн шинэ түүхийн орхигдолын тухай бичихийн тулд гурван сэдэвүүдийг сонгон авч ярилцсан. Нэгдүгээрт түүхийн төгсгөлийг хэрхэн ойлгох, хоёрдугаарт яагаад түүх ашигтай бас ашиг үгүй тухай, гуравдугаарт түүхэн матэриализм Ар Монгол оронд яагаад явагдсан үгүй тухай асуулт.

 

1. Түүхийн төгсгөл

Хуучин социализмын оронууд гэгдэх Орос орон, Бэларус, Болгар, Мацедониэн, Сербиэн, Гүрж, Армениэн, Румын, Украин болон Казахстан гэх мэт оронуудад үндэстэнүүдийн хооронд шашин шүтлэгийн ялгаанууд ил гарч ирсэн. Хантингтоны[5] номыг уншсан дээрхи оронуудын улс төрчид хоорондоо улам ялгарах гэж ялгаанууд зориуд үүсгэсэн ба жишээлбэл Оросын улс төрчид Европоос Оросын соёл ялгаатай гэж хүртэл зүтгэсэн.

90-ээд оноос хойш Ар Монголд ч гэсэн овгийн тухай хөдөлгөөн өрнөж нэг л өдөр гэр бүлийн ах дүү нар хүртэл өөр өөр овгийн хүмүүс болцгоож хүртэл бас “Моод” Монголоор ядаж овогууд хүртэл үүсэж дууссан. Одоо овогууд гэдэг моод дууссаны дараа ястан гэсэн шинэ моодыг Ар Монголчууд өөрсдөө зохиох болов. Ястаны дараа “махтан” гэсэн ялгарал үүсэх болов уу.

1989 онд Америкийн судлаач Фукуяама[6] “Түүхийн төгсгөл” гэж ном хэвлүүлсэн. Фукуяама Германы философич Хэгэлийн түүхийн тухай хэлсэн тодорхойлолтоос эх авсан. Уг номоороо тэр хүн төрөлхтөний идэологийн эволуц төгсгөлийн цэгтээ ирсэн гээд өрнөдийн либэрал дэмократи дэлхий дахинд дэлгэрч эхэлнэ гэсэн.

1993 онд Харвардын унивэрситэтийн профэссор Хантингтон “Иргэншилүүдийн мөргөлдөөн” гэсэн судалгааны өгүүлэлээ ном болгон хэвлүүлсэн. Энэ номоороо тэр улс төрийн, эдийн засгийн болон идэологийн зөрчилдөөнүүдийг төгссөн яагаад гэвэл Хүйтэн дайны эрин төгссөн гэсэн. Харин одоо зөвхөн тухайн иргэншилүүд ямар соёлоор ялгарна вэ тэр соёлын ялгаанууд хоорондоо мөргөлдөнө гэж уридчилан ирээдүйг таамагласан.

Фукуяама болон Хантингтон нарын бичсэн номууд Ар Монгол оронд даан ч хамаа үгүй номууд бололтой. Түүх төгсөх биш жинхэнэ түүхчиж эхэллээ шүү дээ. Нүүдэл суудал аа бичиж талын баатаруудыг шагшин шүүрс алдсаар. Нүүдэлчин соёлоо магтан дуулж зарим хүмүүс гэр бариж хөдөө гарна ч гэх шиг.

Юун нөгөө хүүхэлдэй номэр 1 эсвэл хүүхэлдэй номэр 2 гэх мэт хүүхэлдэйнүүд хэдийн мартагдаж түүхэндээ амгалан нойрсох сүүлийн 20 жилийн түүх хялбархан болжээ.

Ар Монголын түүх хэзээ төгсөв. Ерөөсөө төгссөн үү. Ар Монголын түүх дэвшилийн түүх мөн үү. Хэзээнээс Ар Монголын дэвшил эхлэв. Хэзээ дэвшил зогсов.

Социализмын дараа 90-ээд онд нэгэн Германы иргэн “Улаанбаатар” яг л Тайландын Бангког хотын янханы “индустри”-тэй адил хямдхан хүүхэнээр дүүрэн. Бангког хот руу ихэнхидээ Европоос жуулчин нэрийн дор эрчүүд ирж Тайланд охидуудаар өдөржин шөнөжин сэксээр үйлчлүүлдэг. Нэгэнт маш том бизнэс болж мөнгөний том эх үүсвэр болсон тул түүнийг сэксийн индустри[7] гэж хошигнон нэрлэх болжээ. Хэрвээ Ар Монголын түүх төгссөн гэвэл охидуудаа л наймаалж төгсгөх шив дээ.

“Зүдэрсэнүүд” нэртэй романы гол дүр Косэттэ эмэгтэй.

Францын алдарт романч Виктор Хуго[8] “Зүдэрсэнүүд” нэртэй романаа 1862 онд бичиж дуусгажээ. Романы гол дүр ээж Фантинэ түүний охин Косэттэ хоёрын амидралыг Хуго уранаар дүрсэлсэн. Гол дүр эмэгтэй Фантинэ охин Косэттийг төрүүлэх үед түүний хайрт залуу бас хүүхэдийн эцэг хаяад явдаг. Ингээд Фантинэгийн зүдэрсэн ээжийн амидрал түүний охин Косэттэгийн зүдэрсэн охины өсөж насанд хүрэх амидралын зам эхэлдэг.

Фантинэгийн анхны хайр бүтэл үгүйтэж охиноо тэврэн үлдсэнээр Францын тухайн үеийн ядууралтай, гэмт хэрэгтэй, бослого өрнөсөн бас заналхийлэлтэй нийгэмд хэрхэн амидралаа авч явж түүний хажуугаар охиноо зөв замаар амидруулах зүдэрсэн зүдрэл туулдаг.

Хуго романдаа Косэттэгийн дүрээр ээжийн хайрыг хэрхэн үгүйлж болон ээждээ хэрхэн гомдож буй охиныг дүрсэлсэн. Охидууд охин насандаа хэрхэн ээжийгээ дууриаж ээжийгээ дагадаг тухай өгүүлсэн ба төрөхөөсөө авахуулаад охины хуви заяа муугаар эргэж буйг дүрсэлжээ. Фантинэ охиндоо сайхан амидрал бэлэглэх гэж маш их зүдрэх ба сүүлдээ мөнгөөр дутагдаж янхан болдог.

Порно гэж Грекээр янхан гэсэн утгатай. Мөнгөний төлөө сэксийг өдөөхийг порно гэнэ. Сэксийг хайр дурлалд биш зөвхөн мөнгө олоход зориулна гэдэг моралын болон сэтгэлийн асар их зөрчил. Бие хүн өсөж хөгжих ямар ч боломж үгүй болгоно. Ямар ч хуули дүрэм бодлого үүнийг зохицуулж чадах үгүй гэдэг том ялагдал. Зурагтаар, хэвлэл мэдээлэлээр эмэгтэй хүнийг сэксийн хэрэгсэл болгон сэтгэлийн биш мөнгөний сэкс сурталчилж дүрслэсэн кино, зураг, дуу хөгжим тарааж цацах бол хамгийн том гэмт хэрэг. Хүний эрх болон эрхэм чанарыг доромжилсон доромжлол.

Сэксийн индустри буюу сэксийн аж үйлдвэр Улаанбаатарт зуны улиралд жуулчин ирэх үеэр ихэсдэг гэдэг. Жуулчин нэрийн дор Азийн оронуудаас охидуудтай хөлс мөнгө төлж сэкс хийхээр зорин ирдэг гэж хэдийний ил задгай болчихсон үйл явц сонин биш харин энгийн болжээ. Иймэрхүү сэкс хийх зорилготой гадаадын жуулчидыг бас “сэкс жуулчид” гэж нэрлэдэг. Европууд болон Америкууд үүгээрээ алдартай.

Хайр дурлалын биш сэтгэл мэдрэмжийн биш зөвхөн биеэ худалдаж түүнийг худалдан авагч мөнгө төлж сэксийн хар зах үүссэн явдал боловсролын систэмийн дампуурал гэмээр.

Нэгэнт социализмын үеийн оронууд өнөөдөр үндэстэнээ тодорхойлж “Бид хэн бэ?” гэсэн асуултандаа хариулт олохоор маргалдаж эхэлсэн. Хамгийн сонирхолтой юу вэ гэхээр тэд “хаанаас ирсэн бэ ?“ гэж түүх рүүгээ эргэн санаглзахаас илүү ирээдүйгээ тодорхойлох гэж мэрийж буй ба илүүтэй “Бид хэн болох гэж буй вэ?” гэсэн асуултыг тавидаг.

Ар Монголчуудын өнөөгийн сонингоор цэцэрхэгчидийг ажихад илүүтэй түүх рүүгээ ханарч түүхийг босгох гэсэн түүхээрээ баргалж л ирээдүйгээ босгох гэсэн дэндүү харалган бас гэнэн оролдлогууд үйлдэцгээж буй илэрхий.

Философич Хэгэл “Түүх юуг сургасан гэхээр хүн төрөлхтөн түүхээс юу ч сурдаг үгүй гэдгийг” гэж хэлсэн. “Түүх мартагддаг тиймээс бүгд давтагдана.” Гэж хүртэл Америкийн философич Сантаяана хэлжээ.

Ар Монголын улстөрийг тиймээс улстөрчид хэт түүхээр далайлгаж өөрсдөө ирээдүй болгож чадсан үгүй өөрсдөө түүхчид болон хувирч түүхэн романуудын араас хуйларцгааж буй дэндүү хямдхан ажээ.

Ядаж ганцхан Ар Монголын түүхийн тухай дорвитой бүтээлүүдийг бичсэн үгүй. Зөвхөн л хааана хэнтэй хийсэн гэрээ хэлэлцээрүүдийн явц он саруудыг нэрлэх, Оросын талыг барисан хэсэг хүмүүс Хятадын талыг барисан хэсэг хүмүүс хоорондоо талцан нэг нэгнийгээ устгах, Хүрээний бүлэг ч гэх шиг учир битүүлэг мэргэжлийн биш хүмүүсийн зохиосон уу эсвэл зориуд түүхийг будлиулсан уу иймэрхүү номуудыг уншихад даан ч доогуур түвшинд.

Ганц хоёр Монгол судлаач гадаадын бараг мэргэжлийн гэж болохоор хүмүүс жишээлбэл Америкийн Рупэн[9], Германы Баркман[10] гэх мэтийн хүмүүс бас л хэт их он саруудаар болон баримт бичгүүдийг жагсаасан жагсаалтууд бичсэн тул Ар Монголын түүх үү эсвэл олон Монголын түүх үү гэж хэлэхэд хэцүү номууд бичсэнийг уншлаа.

Рупэн түүхийн ном бичиж буйгаа үл ухамсарлан хувийн тэмдэглэлийн дэвтэр мэт ном бичжээ. Зарим хүмүүсийг хэт магтаж бичсэнийг уншихад сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэн болов уу гэлтэй.

Баркманы ном маш их баримт бичгүүдийг цуглуулсан хэдий ч түүхийн дүгнэлт өгсөн үгүй. Номынхоо дэд гарчигийг “Монголчууд өөрсдийнхөө үндэсний төрөө[11] байгуулах замд” гэж нэрлэжээ. Үүнийг ажихад Баркман “Ар Монгол” гэсэн түүхэн нэрийг орхижээ. Ар Монголын нутагт зөвхөн Ар Монголчууд “үндэстэн” гэж ярих боломж үгүй шүү дээ гэдгийг түүхийн талаас гүнзгий дүгнэж гаргалгаа гаргаж чадсан үгүй.

Хэрвээ дээрх гаргалгааг гаргаж чадсан бол нэгэнт их матэриал цуглуулсан ном чанаржих боломж харагдсан. Ар Монгол хэзээ ч “Nation State” болох боломж үгүй. Яагаад гэвэл Ар Монгол үндэсний цөөнх бөгөөд Ар Монгол бол хэзээнээсээ Хамаг Монголын төв болж эх нутаг гэдгээр ойлгогдож ирсэн шүү дээ. Нэг үгээр хэлэхэд Хээдквортэр[12] гэж болохоор. Судлаач номондоо “Монголын асуудал” гэж тодорхойлжээ. Үүний оронд харин “Ар Монголын асуудал” гэвэл илүү барицтай болов уу.

Өнөөдөр Ар Монгол оронд ердөө хоёрхон үндэсний цөөнхүүд амидарч буй. Монголчууд ба Казакчууд гэсэн хоёрхон л үндэстэн хамтран оршин тогтнодог. Нэгэнт Монголчуудад зориулсан нэгэн үндэстэний “Үндсэн хуули” үгүй тул хэн гэдгээ тодорхойлж чадах үгүй зөвхөн Ар Монголд зориулсан үндсэн хуулитай тул заримдаа будилах мэт. Хэрвээ будилсан үгүй гэвэл тодорхой хүмүүс зориуд мэдэн будилдаг болов уу.

Түүхээс цааш гарч чадах үгүй чөтгөрийн тойрогтоо эргэлдэж түүх гэхээр түүх биш роман гэхээр роман ч биш өөх ч биш мах ч биш зүйлсийг бичиж ёстой л өөх өлгөсөн мянгын дугуйндаа түүхчид өөрсдөө ч ойртож чадах үгүй болжээ. Ингэж будилсаар монгол хэл хөгжсөн үгүй, үнэт зүйлсүүд зарлагдсан үгүй, институцууд бэхжсэн үгүй, шашины асуудлууд нэг тийш болсон үгүй.

Түүх судлаач Моммсэн[13] хэлэхдээ: Түүх үзэн ядал үгүйгээр бас хайр үгүйгээр хийгддэгч үгүй бас бичигддэг ч үгүй. Үүний жишээгээр түүхийн номуудыг уншихад заавал сэтгэлийн хөдөлгөөн орчихсон нэг бол магтаж баатар гэнэ эсвэл муулж нарим цохисон гэнэ. Өөрсдийгөө бусдаас үргэлж давуу үргэлж л мундаг явсан мэт түүхийн номууд адал явдалтайгаар бичигдсэнийг уншихад баримт болон бодит байдалтай ямар ч хамаа үгүй мэт.

Түүхийн барицаанд орсон Ар Монгол орон хэлмэгдүүлэлт эсвэл дарангуйлал гэсэн учир битүүлэг өшөө хонзон болсон улс төр нийгмийн болон сэтгэл мэдрэмжийн нэн төвөгтэй гацаанд оржээ. Түүх гэсэн дэндүү худлаа дэндүү болхи номнууд хэдэн зуугаараа бичигдэж он тоолол дараалуулан бичиж хувийнхаа сэтгэлийн хөдөлгөөн эсвэл буруу санаануудаа хүүхэд залуучуудад тулгасан түүх гэдэг түүхий зүйлсээр утаа тавиж боловсорч боловсон болох биш харин ч түүхийрч түүхийрнэ.

Түүх гэдэг асууж тайлбарлах ёстой асуултууд болон таамаглалуудын цуглуулга болохоос биш гаргаж тавиад танилцуулдаг баталгаатай баримт биш. Баримтыг хэн ч яаж ч мушгиж гуйвуулах олон боломжтой тул нэг бол ашигтай эсвэл ашиг үгүй.

Нэгэнт л Ар Монгол оронд нэгэн түүх нэг үгээр хэлэхэд “нэгэнлэг” түүх үгүй тул нэгэн монгол үндэстэн болж чадах үгүйгийн мөлхөж буйн баталгаа. Түүх гэж холион бантан. Яагаад гэвэл олон Монголын хэний түүхийг “Монголын түүх” гэж тунхаглах боломжтой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс түүхийн тухай бодол нэгэн логик гаргаж түүгээрээ дүгнэлтэнд хүрэх ямар ч боломж үгүй тул бас логик үгүй хоосон таамаглалууд л агаараар манантана.

Оросын аялагч Пржевальский[14] Ар Монгол ороноор дайран Хятад руу явахдаа 1870 онд Өргөөнд ирж Монголчуудын аж ахуйг гярхайгаар харж дурдатгалдаа жирийн монголчуудын тухай ингэж бичжээ:

“Тэд бээр хязгаар үгүй их тал хээрийн дунд орхигдсон нүүдэлчин амидралын хэвшлийг ертөнцийн хамгийн дээд үзэл хэмээн үздэг бясалгалтайгаа зэрэгцүүлсэнээр аливаа хөгжил дэвшил рүү тэмүүлэх хүсэл эрмэлзлээсээ татгалзан аймшигтай хүнд нөхцөлтэй даяанчлалыг шүтэж, хөгжил дэвшлийн оронд хойд нас, бурхан гээчийн хийсвэр, будантсан сэтгэхүйгээс хүмүүний амид оршихуйн эцсийн зорилгыг эрэлхийлдэг болой.”

Монголчуудын ямар их Төвдийн шашинд автагдсаныг Оросын судлаач харуусан бичиж фэодализмын үеийн дэндүү бүдүүлэг хоцрогдсон монголчуудын тухай элэг эмтрэн бичжээ. Гэтэл өнөөгийн нөгөө л улстөрчид гэж нэрлэгддэг хүмүүсийн нэг “Монголчууд фэодализмын үед яг л Англи шиг дээд доод хоёр танхимтай байсан” гэж хадууран мэлзэж буйг харахад ямар их төөрөгдсөн бас тэгээд улс ороныг авч хариуцлага оноогдсон хүн шүү дээ гэхэд дэндүү давжаа ухаантай гэхээс. Тэр хүн түүхийн хаагуур явна вэ гэж асуумаар. Юу ч гэж бурж болдог хорвоо гэж үү.

Пржевалскийн номыг уншиж Ар Монголынхоо тухай бага ч гэсэн ойлголт авч чадвал Англи ороныг ярихаасаа илүү Төвд ороныг яривал илүү үнэнд ойр боловуу. Оросын судлаач номондоо Өргөөнд монголчууд хэрхэн шашинд дарлагдаж буй тухай ийн бичсэнийг сийрүүлэв:

“Хамаг байдаг хог новш угаадсаа шууд л гадагш гарган хаяж цацахын хажуугаар түүн дээр нэмээд өдөр ч шөнө ч ялгаа үгүй бааж, шээгээд л зогсоно. Нэгнийгээ үхэхэд махан бодыг нохой шувууд идэг гээд хээр аваачаад хаячихна. Харин толгойг хааш харуулж тавихыг лам нар хэлнэ. Үхэгсдийн хойдохыг унших ажлыг лам нар өндөр хөлстэйгээр 40 хоногийн турш уншина.”

Хүний үхэлээр бизнэс хийдэг лам нар өнөөдөр ч шоргоолж шиг олширч Ар Монгол ороныг харанхуй бүдүүлэг амидрал руу татаж чангаасаар.



[1]Toynbee

[2]Spengler

[3]Herodot

[4]Nietzsche

[5]Huntington: Clash of civilizations

[6]Fukuyama: End of History

[7]Industry

[8]Viktor Hugo: Les Miserables.

[9]Рэпин: Хоридугаар зууны Монголчууд. Уг номыг англи хэлнээс Аким орчуулжээ.

[10]Баркман: Монголын түүх. Герман гарчиг: Geschichte der Mongolei.

[11]Nation State

[12]Headquarter

[13]Mommsen

[14]Пржевальский Монгол, Тангад нутгаар

Шэйрлэх: