Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Түүхийн ашигтай ба ашиг үгүй
Түүхийн ашигтай ба ашиг үгүй
 
Түүхийн олз ба гарз гэж юу вэ? Өнгөрсөнийг хэн санах вэ? Өнөөдөр амидарч буй хамгийн хөгшин монгол хүн 100 настай гэвэл тэр хүн одоогоос 100 жилийн өмнөхийг биш гэхэд 90 жилийн өмнөхийг санах болов уу. 
Ницшэгийн бичсэн “Түүхийн амидралд хэрхэн ашигтай ба ашиг үгүй” гарчигтай ном 1874 онд хэвлэгдсэн. Түүхийг хэт магтан дуулах эсвэл түүхийг буруу таних хоёрын эсрэг энэ ном бичигджээ. Ницшэгийн бичсэнээр амитан зөвхөн одоо цагт амидардаг тиймээс тэдэнд түүх үгүй гэсэн. Хүн харин түүний эсрэгээр санадаг санамжтай тиймээс өнгөрсөнөө санадаг. Гэхдээ хүн өнгөрсөнөө хэт их санавал дарамт болдог. Хэрвээ энэ дарамт ихэсвэл тухайн хүн эсвэл ард түмэн хэтэрхий их сааталд ордог.
 
Ницшэ түүхийг гурав хувааж судалсан. Үүнд:
Монумэнтал түүх, Антиквар түүх, Критиктэй түүх. 
 
Монумэнтал түүх хүмүүсийг бүтээн босгоход зоригжуулна. Тиймээс түүний шинжийг “Хөдөлмөрч ба зүтгэлтэй” гэж нэрлэдэг. Ийм түүхийг баримталдаг ард түмэн бүтээлч бас ихийг бүтээх эрмэлзэлтэй. Түүхээ эргэн харж түүхэнд том үйлс бүтээгдсэн бол түүнийгээ бас ирээдүйд ч хийх боломжтой гэж бүтээхийн төлөө явна. Үйлс чухал тул шалтгаантай үгүй эсэхийг анзаарах үгүй. Сулавтар хүмүүс эртний түүхээсээ нэгэн агуу гэсэн хүнийг сонгон авч шүтэн биширнэ. Энэ түүхийн ашиг үгүй тал гэвэл одоогийн бүтээх боломжуудыг боож хаадаг. Тиймээс монумэнтал түүхийн муу тал гэвэл “үхсэнүүд амидуудыг булшилдаг”.
 
Антиквар түүх хүмүүсийг одоогоо өнгөрсөнийхөө үргэлжилэл гэдгээр тодорхойлохыг хэлнэ. Тиймээс тэднийг “уламжлагч ба хүндэтгэл” гэж нэрлэдэг. Эцэг өвгөдийн гэрээслэл гэж түүхтэйгээ зууралдана. Одоог дарж өнгөрсөн лүүгээ хэт их үнэ цэнэ өгнө. Өнгөрсөн түүхээ хэт их магтана. Шинийг үйлдэхийн оронд хуучинаа санагалзана. Энэ түүхийн ашиг үгүй тал гэвэл шинийг хийж бүтээх гэхээр түүхэнд бүгдийг илүү их чаддаг байж билээ гэж идэвхит амидралыг идэвхи үгүйжүүлнэ. Нүүдэлчин соёлоо магтаж шинийн төлөө явахаас татгалзах бас л нэг түүхийн ашиг үгүй.
 
Критиктэй түүх сохроор хэт түүхийг шүтэж түүхэндээ үргэлжийн хоргодохыг хэлнэ. Энэ түүхийг “Зовлон ба зовлонгоосоо чөлөөлөгдөх” гэж нэрлэдэг. Тиймээс критиктэй түүх хуучинаа санагалзахдаа биш харин түүхээ мартаж чадах чадварыг чухалчилна. Хуучиныг буюу түүхээ ойлгох хэрэгтэй бөгөөд ирээдүйгээ өөрийнхөөрөө бүтээн босгохыг анхааруулдаг.
 
 
Робинзо Крузо  романы гол дүрүүд
 
Зурагт дүрсэлсэн Дэфогийн 1719 онд хэвлүүлсэн Робинзон Крузо нэртэй роман Английн хамгийн анхны роман гэж нэрлэгддэг. Зурагт дүрсэлсэнээр Романы нэгэн хэсэгт гол баатар Робинзон Крузо “Тав дахи өдөр” гэж нэрлэсэн зэрлэг овгийн хүнтэй хамт явж буй. Энэ романд таних үгүй хүмүүс хэрхэн шинээр танилцаж буйг харуулдаг. Робинзон Крузо юу ч мэдэхгүй иргэншээгүй зэрлэг овгийн хүнийг хэрхэн хүндэлж түүнд бүгдийг зааж сургаж буй тухай өгүүлдэг. Тэр хоёрын бурханууд зөрчилддөг хэдий ч тэд хэн хэнийхээ бурхадуудыг хүлээн зөвшөөрдөг.
Робинзон Крузо нэртэй романаар иргэншсэн хүн болон иргэншсэн үгүй хүн хоёрын хамтын буюу социал аж амидралыг онцгой дүрслэсэн. Зэрлэг овгийн хүн Робинзон Крузогийн бүтээсэн бэлэн амидралд ирэх ба тиймээс бэлэнчлэх гэж оролдох боловч Робинзон Крузо түүнийг бас ажил хөдөлмөрт сургадаг. Дэфогийн энэ роман хүмүүс хоорнодоо хэрхэн амидрах тухай социалын хамгийн анхны хэлбэрийг зөвхөн хоёрхон хүнээр дүрсэлсэн бөгөөд романаараа нийгэм болон иргэншил гэж юу вэ гэдгийг харуулсан. Хүмүүсийн зөрчил болон эвлэрэл хэрхэн явагдаж буйг бас дүрсэлсэн бүтээл.
 
Ар Монголд иргэний нийгэм дутагдсаар. Хэрхэн хүмүүсийг иргэншүүлэх вэ. Танидаг үгүй хүмүүс хэрхэн нутагарах үгүйгээр хоорондоо эвтэй найрамдалтай зэрэгцэн ажиллаж амидарцгаах вэ. Иргэний хөдөлгөөн гэдэг өөрөө зөрчилтэй ойлголт. Иргэншсэн үгүй бас нийгэм өөрөө устчихсан гэдгийг олж харах үгүй шууд иргэнийг уридчилах бас нийгэмийг уридчилах тийм ч нухацтай үйлдэл биш. Нийгэм үүсэх биш харин түүний оронд ангиуд үүслээ. Тиймээс анги үгүй нийгмээс нийгэм үгүй ангиуд руу явцгаажээ. Иргэний нийгмийн үнэтүүд:
 
- Хичээх
- Бүтээлч
- Эелдэг
 
Социализмын үед зориулсан мэдлэгийг суралцсан хүмүүс социализмын дараах сүүлийн 20 жилд хэрэгцээ үгүй болцгоосон. Яагаад гэвэл одоо Ар Монгол орон социализмын зорилгоосоо татгалсан тул. Харамсалтай зүйл юу вэ гэхээр одоо тэгээд шинээр эхлэхэд зориулсан ямар мэдлэгүүд хэрэгтэй вэ гэсэн чухал асуудалууд орхигдсон.
 
Ар Монгол ороны хувид дэлхийн мэдлэгээс хүртэх чухал. Түүнийг ойлгох гэж хичээж зүтгэх болохоос биш хөндийрч зугатаагаад уламжлал үүх түүхэндээ хоргодоод явах тийм ч амжилттай биш. Мэдээж зөвхөн мэдлэгтэй байх хангалттай биш. Түүнийг хэрэглэж ашиглах хэрэгтэй. Үүнийг социализмын гашуун туршлага харуулсан. Олон хүмүүс Зүүн Европын оронуудад дэлхийн мэдлэгээс суралцсан хэдий ч Ар Монголын нийгэм тухайн үедээ хүлээн авах чадвар үгүй байсан тул тэр хүмүүс тэгс гээд гадуурхагдан орчуулагчид болцгоосон. 
 
Социализмын дараа нэгэнт мэдлэгээс татгалзаж ёс заншил, уламжлал, түүх, Чингис, Бөө гэх мэт мухар сүсэг рүү Их сургуулийн багш, Шинжлэх ухааны акадэмийн физикийн профэссор хүртэл хуйларсан тул ерөнхийдөө Ар Монголд мэдлэг гэдэг зүйл устсан. Өнөөдөр мэдлэгийг шарын шашиныхан ч яриж мухар сүсэг бясалгагчид хүртэл яридаг болжээ.
 
 “Байх ба ухаан” гэсэн хоёр ухагдахууныг ялгаж мэдлэгийн салбарын түвшинд авчирах хугацаа болжээ. 
Түүх гэсэн мэргэжлийн салбар зөвхөн өнгөрсөнийг санах биш харин шашин, этикийн систэмүүд, эерэг зөв, байгалийн зөв, антропологи гэх олон салбаруудыг бодолцож бас харицуулж бичигдэх ёстой. Ар Монголд эдгээр бүгд үгүйлэгдсээр.
 
 Түүхэн матэриализм
 
Маркс “Түүхэн матэриализм” нэртэй бүтээлдээ Германы идэализм , Францын соён гэгээрэл  болон Англи-Францын үндэсний эдийн засаг  гуравыг нэгтгэн бичжээ. 
Аливаа үндэстэний түүх гэдэг “чөлөөт оюуны” түүхэн зам. Германы чөлөөт оюунч Хэгэл “Түүхийн төгсгөл” гэдгээр хүн төрөлхтөн мэдлэгт бүрэн хүрчээ гэсэн. Цаашид оюуны нэг их хөгжил явагдах үгүй гэсэн.
 
Ар Монголын түүхэн матэриализм гэж өнөөдөр юуг хэлэх вэ. Ямар түүхэн матэриализм Ар Монголчуудын өнгөрсөн үед явагдаж ирэв. Хэрвээ Ар Монголын түүхийг бичих гэвэл чөлөөт оюуны тухай бичих шаардлагатай. Тэгвэл хэн гэж хүмүүс хэдийд чөлөөт оюуны тухай бүтээл бүтээсэн бэ гэсэн асуулт тавигдана. Нэг үгээр хэлэхэд “Ар Монголчуудын оюуны хөгжилийн түүхийн тухай” хэн бичив. Хэн юу бүтээв.
 
Соён гэгээрэл гэсэн бүлэгт Оросын соён гэгээрэлийн хөдөлгөөн Буриадуудаар дамжин ирсэн үгүй бас Хятадын соён гэгээрэлийн хөдөлгөөн Манжуудаар дамжин ирсэн үгүй тухай өгүүлсэн. Манжууд зөвхөн Хятадуудаас биш бас Японоос соён гэгээрэлийн тухай ойлголт авах л ёстой. Гэтэл ирсэн үгүй.
 
Хуучин түүх, шинэ түүх ба нэн шинэ түүх хаачив. Түүхийн тухай бичигдсэн номуудыг дараа дараачийн үеийн түүхчид заавал шүүмжилж шинэчлэн бичдэг мэргэжлийн уламжилал бий. 
 
Социализмд жирийн хүн бичиг үсэг сурч өөрийн гэсэн орох байртай болох тэр зам харин ч дардан шулуун явагдсан. Ар Монгол нэг их зовлон амсах үгүй гэр бүлтэй хүүхэд шуухадтай болж ёстой л “үүлэн чөлөөний нар” гэдэгтэй адил он жилүүд гэвэл социализмын эрин. 
 
Социализм монголчуудад “үүлэн чөлөөний нар” болсоны гэрч гэвэл Берлин, Праг, Варшав, Софи, Бухарест, Моква хаа л бол 60, 70, 80-аад онд охид хөвгүүд хэл сурч мэргэжил эзэмшиж эхэлсэн.
 
Өнөөгийн Ар Монголын нэг маасс бол дипломтой хүмүүсийн маасс. Төрөөсөө хаягдсан хүмүүс нийлж маасс болсон гэвэл адилхан дипломоороо маасс болцгооно. Энэ дипломын онцлог гэвэл юу ч мэдсэн үгүй, яаж ч боловсрол авсан үгүй, хэрхэв ч бодож сурсан үгүй хүмүүсийн диплом. Дипломтой хүмүүсийн энэ маасс хамгийн осолтой яагаад гэвэл хоосон цаас хоосон биш гэж оролдох оролдлого. Хоосон хүмүүсийн гэхдээ дипломтой хүмүүсийн маасс ядуу хүмүүсийн маассаас ч аюултай бас хортой.
 
Эмзэг бүлэгийнхэн гэм үгүй эмзэг биш бүлэгийнхэн гэмтэй. Яагаад гэвэл тэд дилом гэсэн аюултай “худлааг” эзэмшинэ. Худлаа аюултай, бохир, залилана бас сэргэлэнтэнэ. Тэдний зорилго үнэнийг л нуух, хаах, дарах. Баригдаж л болох үгүй. Энэ маассын төрх гэвэл анархизм. Дипломтой хүмүүсийн анархист маасс Ар Монголын хөгжилийг багалзуурдсан. Тэдний диплом зөвхөн дотоодынх биш бас гадаадынх.
 
Сүүлийн 20 жилийн үр дүн гэвэл худлаа дипломтой хүмүүсийн анаархал. Чи мэдлэг үгүй эсвэл боловсрол үгүй байж болно. Тэр хамаарах үгүй сайн анаархидаад орхи. Тэгвэл чи намын дарга, төрийн компаны захирал, эсвэл төрийн биржийн захирал ч болно. Их дээд сургуулийн ч захирал, профэссор болох боломж бүрэн бий. Чадварлаг анаархидсан хүн улс төрч болох боломжтой. Ямар ч туршлага, мэргэжил, мэдлэг боловсрол хэрэг үгүй.
 
 
  Хуучин ба шинэ “төрийн сүлдүүд”
 
Зурагт харуулсан хуучин ба шинэ сүлдүүд социализм болон түүний дараах Ар Монгол ороныг илтгэх мэт. 
 
Хуучин сүлд адуучин морио унаад наран өөд тэмүүлж газар тариалан, мал аж ахуй болон аж үйлдвэрийг илэрхийлжээ. Энэ хуучин сүлднээс хөдөлмөр үнэртэнэ. 
Шинэ сүлд дээр хүн ч үгүй, хөдөлмөр ч үгүй, нар ч үгүй. Харин шинэ сүлд дээр шашин шүтлэгийг илэрхийлсэн Төвдийн болон Буддизмийн олон дүрсүүдийг зураглажээ. 
 
Ар Монгол орон шарын шашинаас социализм руу түүний дараа социализмаас шарын шашин луу шилжсэн гэж болохоор энэ сүлдүүдийн өөрчлөлт харуулна. Сүлд сайжирсан биш ухарчээ. 
 
Ар Монголын үндсэн хуули хүчтэй хийгдэж чадвал ямар төртэйгээ мэднэ. Монархит төр мөн үү, Рэспублик төр мөн үү, Яагаад гэвэл үндсэн хуулиар төрийг барина. 
Төр сайжирвал улсаа хөгжүүлнэ. Гэтэл төр лүү улсыгаа биш өөрийгөө зорилгоо болгосон хүмүүс ороод ирвэл тэднийг яах вэ? Хаан үгүй болохоор парламэнт засаглал хоёр дураараа дургина бас шашин гаардаг. Энэ жишээг Ар Монгол харуулсан. Ерөнхийлөгчийн үндсэн хуулитай бол бас парламэнт болон засаглал хоёрыг өрсөлдүүлж мөн шашиныг төрөөс тусгаарлах боломжтой. Гэтэл ерөнхийлөгч өөрөө мухар сүсэгтэй бол яах вэ?
 
Ар Монголд ямар төрийг бүтээн босгох вэ? Үүнд үндсэн хуули ямар үүрэгтэй вэ? Энэ бүгдийн дараа л Ар Монголд жинхэнэ улстөр эхлэнэ. Одоо бол улстөр үгүй Ар Монгол. Бид АМУ буюу Ардын Монгол Улс болох ёстой. 
 
70-аад жил үргэлжилсэн социализм Ар Монголын нийгмийг тодорхойлж ирсэн. Сүүлийн хорин жилд социализмын нийгмийг устгах цөөн хүмүүсийн хуйвалдаан явагдсан. Улс төрийн товчооны зарим гишүүд хуучины сайдууд хэсэг залуучуудтай хуйвалдан Ар Монгол ороны эд хөрөнгийг хувааж идэх “хувичлал” нэртэй компант ажил гүйцэтгэсэн.
 
Энэ л хөгшин залуу хүмүүсийн хуйвалдаан Ар Монгол ороныг өнөөдөр уул уурхайн орон болгосон. Тэр хүмүүсийн хөрөнгө мөнгө тэртэй тэр үгүй баталгаажсан тул одоо тэр хүмүүст Ар Монгол орон яана вэ даан ч хамаа үгүй.
 
Социализмаас салан явж буй явцыг нэрлэх мэргэжлийн нэрлэгээ формацийг хэн ч иргэдэд тайлбарласан үгүй. Трансформац гэсэн Ар Монголын шилжилтийн загвар тэгээд нийгэмд таарах эсэх тухай хэнийг ч асуулгасан үгүй. Энэ шинэ улстөрийн загвар социализмаас юугаараа илүү юугаараа дутууг хэнд ч хэн ч тайлбарласан үгүй. 
 
Аршаантын 18-ын боорцог идсэн хүүг л өрөвдсөн дуу дуулж харин ямар бодит нөхцөл рүү тэр хүүг аваачиж буйгаа хэн ч тодорхой хэлсэн үгүй. Өнөөдөр тэгээд Аршаантын 18 устсан уу? Боорцог устсан уу? Энэ бүгдийг устгасан сайхан улстөр ирэх ёстой биш билүү.
 
“Түүхэн биш”  матэриализм Ар Монгол оронд ирсэн мэт. Орос орон болон Хятад орон хоёр түүхэн матэриализмтай. 20-р зууны эхээр Хятадын түүхэн матэриализмыг үндэслэгчид Өрнөдөөс философийн мэргэжил сурцгаасан. Оросын түүхэн матэриалистууд бас Европт философийн номууд уншицгаасан.
Ар Монголд өнөөдөр түүхэн матэриализм ч үгүй бас диалэктик матэриализм үгүй. 
 
Шэйрлэх: