Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Карл Лагерфелд

 

 Карл Лагерфелд 2015 онд өгсөн ярилцлагандаа “Одоо би зөвхөн ном цуглуулдаг, өөр юм тавиад байх өрөө байхгүй. Хэрэв та манай гэрт ирвэл, би таныг номоор л явуулна. Надад 300.000 ном бий. Хувь хүнд маш их тоо.” гэжээ. Лагерфелд маш том номын сангаараа нэртэй байв. Тэр зай гаргах зорилгоор номнуудаа хэвтээгээр байрлуулжээ. Лагерфелд дуртай номоороо Фридрих Ницше, Спиноза, Римбауд, Сартр, Эмили Дикинсон, Балзакийн номнуудаас нэрлэж байв.

"-Та юун дээр ажиллаж байгаа вэ?
- Steidl-д Фридрих Ницшегийн 12 бүлэг бичвэрийг хэвлэх гэж байгаа. Гараар бичсэн комментаруудтай, хэн ч уншиж байгаагүй шинэ текстүүд.
-12 бүлэг ээ? Та тэр бүгдийг уншсан уу?
-Мэдээж! Би өөрөө уншаагүй юман дээр нэрээ бичихгүй.
-Тэгээд та Ницшед ямар байр суурьтай вэ?
-Би чинь албан ёсоор загварын хүн шүү дээ. Ийм сэдэвт байр суурьтай байх хүн биш.
-Гэхдээ л танд бий!
-Тийм , гэхдээ миний хувийн санаа хувийн хэрэглээнд. Би сэхээтэн хүн биш, зүгээр харицангуй соёлжсон хүн. Тэгээд ч загварын ертөнцийхөн ном уншдаг ч үгүй."
 

 

 

 

Шэйрлэх: