Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. “Уран зураг“-ийн философи № 1: Rene Magritte

Ренэ Магрит өөрийгөө философич гэж хэлдэг байсан гэдэг. Тэр ном бичиж биш харин зураг зурж философддог байжээ. 
Энэ зураг зурдаг философичийн зурсан зураг-ийг өчигдөр оффисдоо ном бичдэг философичидийн дунд өлгөлөө. 

Уран зураг-ийн философи цувралын анхны зураг болгож түүний "Энэ бол гаанс биш" гэсэн зурагийг сонгосон. 
Нэгэнт сурреализмын зураг болохоор "бодит байдал"-аас буюу реал-аас дээгүүр гэж буйг мартаж болохгүй. 

Тухайн үед Зигмунд Фройдын "Unconsciousness" орчуулгаар "Ухаангүй" гэсэн онол маш их дэлгэрч байсан тул сурреализмын зураачид энэ сэдэвийг их сонирхож зурж байжээ. Харамсалтай юу гэхээр далд ухамсар гэж буруу орчуулж дасжээ.

Магрит яагаад "энэ бол гаанс биш" гэж нэрлэсэн гэхээр мэдээж энэ гаансыг амандаа зуугаад тамхи татах боломжгүй биздээ гэсэн. 
Философийн салбарт энэ тухай олон зуун ном бичигдсэн. Хүмүүс бодит байдалд болон бодит биш хоёрыг ялгааг олохгүй үргэлж хууртагдаж байдаг тухай бичдэг. 

Бодит байдал гэж юу вэ? Хэн мэднэ вэ? гэсэн асуулт хариултаа хүлээсээр. Гэхдээ мэдэхгүйдээ асууж байгаа биш хариулт хангалтгүй байна шүү дээ.

Шэйрлэх: