Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Пост-баллет буюу После-баллет -ын цаг үе ирэв үү

Өнгөрсөн хагас сайн өдөр  би Улаан-үдэ хотын театрт Мендэлсоны хөгжимөөр хийсэн Шекспирийн “Нэгэн зуны шөнийн зүүд” нэртэй баллетыг үзэж сонирхлоо.

Сибирийг урлагаар эзлэх гэсэн мэт гайхамшигтай архитектуртай том театр үнэхээр л алс дорнодын соёлын төв мөн байлаа.

Сонгодог баллет /classic ballet/ үзнэ гэж сэтгэл хөөрсөн би суудалаа эзлэн сууж тайзан дээр зарлагч гарч ирэн микрофоноор үлгэр яриж төдөлгүй контемпорари даaнс /contemporary dance/ маягын бүжиг эхлэхэд би үнэхээр шок-нд орсон.

Анхнаасаа сонгодог баллет биш контемпорари дaaнс шүү гэж зарласан байсан бол би заавал шок-нд орохгүй харин ч бэлтгэлтэй байх байлаа.

Акробатик ихтэй динамик хөдөлгөөнтэй булчинлаг хөдөлгөөнүүдийн хажуугаар цирктэй адил эрээн алаг хувцасласан бүжигчид ихэнхдээ инээлгэсэн аз жаргалтай дүр зураг харуулж буйг харахад бас ч үгүй сонирхолтой байв.

Мэдээж Шeкспирийн нэрд гарсан “Нэгэн зуны шөнийн зүүд” зохиол нэг л бууж өгөхгүй байлаа. Ерөөсөө үзэгчдэд эргэцүүлэн бодох, ялгаж ялгааг харах цаг зав боломж олгосонгүй.

Зарим хувцаслалтыг харахад эротик талруугаа байлаа. Мэдээж урлаг чөлөөтэй гэдэг болохоор түүнийг нэг их тоосонгүй.

Мендэлсoны хөгжим үнэхээр сайхан классик сонсогдож байсан хэдий ч тайзан дээрx адил бүжиг хөгжимтэй адил классик байж чадсангүй.

Яагаад би энэ шүүмжийг бичиж буй гэхээр нэгдүгээрт үзэгч би классик баллет нэрийн дор театрт орж ирсэн болохоор түүнийгээ үзэж чадаагүйдээ гомдолтой байна. Эхнээсээ контемпорари дaанс төрөл шүү гэж зарласан байсан бол би психологын хувид бэлтгэлтэй байх байлаа.

Хоёрдугаарт тэр олон өнгө будагтай эрээн мяраан циркийн маягын хувцаслалтууд намайг үнэхээр эстетикийн зөрчилд оруулсан. Яагаад гэвэл классик урлаг өөрийн гэсэн онцгой эстетиктэй байдаг.

Ер нь бол ингээд классик баллет төгсгөл болж байна уу? гэсэн айдас надад төрсөн. Түүний шалтгаан юу вэ? гэж би бас өнгөрсөн хэд хоног эргэцүүлэн бодсон.

Шалтгаан нэг: Mинийхээр зарим баллетчид даaнс хийх илүү дуртай бололтой. Тухайн бүжигчин баллетаас илүү даaнс хийх тэр хүний хувийн асуудал. Шалтгаан хоёр: юу вэ гэхээр чадварлаг биш туршлаггүй баллетчидтайгаасаа шалтгаалан классик баллетаас найруулагч татгалзах шаардлагa гардаг гэвэл үнэхээр харамсалтай байна.

 

Энэ удаагын тоглолтын хувцаслалт болон этнo маягын хөдөлгөөнүүдийг харахад Стравинскийг нилээд санагдуулсан.

Ер нь манай Монгол улсад ч классикийн эсрэг этнo урлаг илүү хүчирхэгжиж байгаа харагддаг. Жишээлбэл хөгжим бүжигийн консерваторд этнo хөгжимийнхөн классик хөгжимийн оюутануудыг давамгайлах гэж бараг л дайран түрэмгийлж танай классик хөгжимийг бид /морин хуураар элбэг тоглож чадна /гэж  классик хөгжимийн ур чадварыг доромжилж улан доороо гишгэдэг.

Энэ шүүмжийнхээ эцэст хэлэхэд классик баллетыг аврах гэвэл арай хатуудах болов уу. Түүний оронд классик баллет цаашид үргэлжилээсээ гэж хүсэж байна, Xаа нэг театрт зөвхөн классик баллет үзэх боломж хэвээрээ байгаасаа гэж хүсэж байна.

Эцсийн эцэст классик баллет хямралд орсон биш харин классик баллетийн өндөр шалгуураар бэлтгэдэг тэр сургуулиудын сургалт хямралд орсон бололтой.

Баллет баллетаараа үлдэж контемпорари даанс өөрийн шинэ замаараа явж хаа хаанаа оригнал шүү гэдэгээ хадгалан үлдээсэй.

 

 Философич С.Молор-Эрдэнэ

 

Философийн академи 2019

 

 

                                                                            Наступило время пост-балета?

 

В прошлую субботу в городе Улан-Удэ в Бурятском театре оперы и балета я с интересом посмотрел балет «Сон в летнюю ночь» на музыку Мендельсона.

Большой театр с удивительной архитектурой, будто решивший захватить Сибирь искусством, и в самом деле является центром культуры на Дальнем Востоке.

Я, воодушевленный на просмотр классического балета /classic ballet/, занял свое место. На сцене появился Оберон, он рассказывает сказку, а когда начался танец в стиле контемпорари дэнс /contemporary dance/, я впал в шок.

Если бы мне изначально сказали, что это не классический балет, а контемпорари дэнс, я был бы подготовлен, и шока не было бы.

Было много акробатики, динамичных движений, но всё же было интересно, как наряду с мышечными движениями танцоры, разодетые в пестрые, как в цирке, одежды, больше показывали счастливые образы.

Конечно, знаменитое произведение Шекспира «Сон в летнюю ночь» никак не воспринималось. Вообще, зрителям не было предоставлено время на осмысление и восприятие разницы.

Некоторые костюмы имели эротический уклон. Конечно, искусство свободно, поэтому я не сильно обращал на это внимание.

Музыка Мендельсона воспринималась по-настоящему классической, но, несмотря на это, танец, как на сцене, не смог быть классическим, как музыка.

Почему я пишу эту критику? Во-первых, я, как зритель, который пришел в театр на классический балет, недоволен тем, что не смог увидеть его. Если бы изначально было объявлено, что это стиль контемпорари дэнс, то я был бы психологически подготовлен.  

Во-вторых, те пестрые и разноцветные костюмы, подобные цирковым, ввели меня в эстетическое противоречие. Причина в том, что классическое искусство имеет свою особенную эстетику.

У меня возник страх: «Это так наступает конец классического балета?». И эти дни я задавался вопросом, что же является причиной этого.

Первая причина: По-моему, некоторые артисты балета больше склоняются к танцам. То, что данный артист больше, чем балетом, занимается танцами – это его личное дело. В чем же заключается вторая причина – в зависимости от обладающих мастерством, неопытных артистов, у режиссера возникает необходимость отказаться от классического балета. И если это так, то это действительно жаль.

 

Когда смотришь на костюмы представления и движения в стиле этно, вспоминается Стравинский.

Вообще видно, что и в Монголии против классики все больше силу набирает этно-искусство. Например, в Монгольской Государственной консерватории студенты этно-музыки с целью превосходства над студентами классической музыки чуть ли не с агрессией нападают на них со словами «да мы эту вашу классическую музыку с легкостью сыграем на морин-хуре». Так они унижают и топчут ногами мастерство классической музыки.

Если конце своей критики я скажу, чтобы спасали классический балет, это будет немного жестко. Вместо этого, хочу сказать, чтобы классический балет продолжался. Я желаю, чтобы в каком-нибудь театре продолжала существовать возможность посмотреть только классический балет.

В конце концов, мне кажется, что кризис наступил не в классическом балете, а преподавание классического балета в школах.

Хочется пожелать, чтобы балет оставался балетом, а контемпорари дэнс шёл своим совершенно новым путём, и тот, и этот сумели сохранить свою оригинальность.

 

 Философ С.Молор-Эрдэнэ

 

Академия философии, 2019

Шэйрлэх: