Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. 2019 оны Философийн лекц сургалт явагдаж дууслаа

2019 оны Философийн лекц сургалт явагдаж хагас сайнд дууслаа. Энэ жилийн лекц сургалтын хаалт хийж философийн академийн байранд шампанск задлаж баярлацгаав.
Философи байхгүй байсан бол өнөөдөр хүн төрөлхтөн чулуун зэвсэгийн үеэрээ хэвээрээ байх байсан.
Философи байхгүй байсан бол ардчилал, коммунизм, капитализм ямар ч боломжгүй байлаа.
Философи байхгүй байсан бол эрх чөлөө тэгш эрх шударга ёс гэж мэдэхгүй байлаа.
Философийн асуултууд байхгүй түүнд боломж өгөхгүй байсан бол өнөөдөр хүмүүс адилхан бодолтой адилхан үг хэрэглэдэг хоорондоо ямар ч ялгаагүй робот шиг эсвэл лам нар шиг за эсвэл үгүй гэсэн хариултаас өөр ямар ч хариултгүй байх байлаа.
Философи байхгүй байсан бол тэнэг хаадууд ноёрхож мухар сүсэгтэй бөө нар нийгэмд эзэрхийлж улс орон өнөөдөр хот суурин газаргүй хөгжилгүй боловсролгүй мэдлэггүй ухамсаргүй ёс суртахуунгүй байх байлаа.
Монголчууд философийг үнэлж философийн үнэ цэнийг ойлгож философийн ач тусанд баярлах тэр цаг улам ойртсоор л...

 

Molor-Erdene

Molor-Erdene

Molor-Erdene

Шэйрлэх: